Олон улсын эвсэл нь Ливид хуурайн замын цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө үгүйсгэсээр л байна.  Үүний өмнө Франц, Италийн удирдагчид дэлхийн хамтын нийгэмлэгт ийм төлөвлөгөө огт байхгүй гэж ам өгч байсан. Харин өнөдөөр Пентагоны төлөөлөгч мэдэгдэлдээ холбоотнууд нь Муаммар Каддафийг устгахыг сонирхохгүй байгаа хэмээн хэлэв. Ингэхдээ эвсэлд оролцогчид  босогчдын цэргийн зөвлөлд тусламж илгээсээр байгаа юм. Германы “Bild” сонинд Жамахирийн нутаг дэвсгэр дээрх цэргийн бодит ажиллагааны төлөвлөгөөг нийтэлжээ. Хэвлэлийн мэдээлснээр энэхүү ажиллагаа нь НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжтай зэрэг нэг үед явагдах бөгөөд түүний аюулгүй байдлыг хангах ёстой аж. Хуурай газрын цэргийн ажиллагаагааар хүмүүнлэгийн тусламж очиж байгаа  бүх боомтууд, онгоцны буудлуудыг хамгаалалтандаа авах юм. Энэхүү ажиллагааг «EUFOR Libya» гэж нэрлэжээ. Тэгээд НҮБ ын зүгээс хийгдэх албан ёсны бүхий л ажиллагааны дараа эхлэнэ. Уг баримт бичигт зааснаар холбоотнуудын үйл ажиллагаа явуулах ёстой бүс нь Ливи улсын нутаг дэвсгэр бүхэлдээ орох ажээ. Харин цэргийн энэхүү ажиллагаа нь дөрвөн сарааас илүү үргэлжлэх үгүй юм.Хуурай замын ажиллагаа нь ойрын үед эхлэж болох талаар  холбоотнууд ярьж байна гэж “Хараат бус цэргийн тойм” сонины ерөнхий редактор Виктор Литовкин итгэлтэй байна. НҮБ-ын  АЗ нь  үйл явдлын энэхүү  өрнөлийг маш яаралтай нэгтгэн хүмүүнлэгийн тусламжийн тухай  хоосон яриануудыг цэгцлэх нь зүйтэй юм гэж шинжээч үзэж байна. «1973 оны НҮБ-ын Тогтоол нь ямарч хуяг харуул дагуулах эрх өгөөгүй. Харин хүмүүнлэгийн хуяг бол энэ нь нөгөө л нэг цэргийн  ажиллагаа,  гэхдээ суртал ухуулгын  зорилготой юм. Хэрвээ энэ бүхнийг зөвшөөрсөн ногоон гэрэл  НҮБ- ын АЗ- ийн шинэ Тогтоол гарахгүй л юм  бол, бүхий л үйл ажиллагаа олон улсын хууль эрхийг зөрчисөн болно. Тиймээс Франц , Их Британи улс нь энэ ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдээд байгаа юм. Тэгсэн хирнэ Ливи рүү босогчдын лагерьт  өөрийн зааварлагчдыг илгээсэн байдаг. Тэд босогчдыг цэргийн эрдэм болон шуурхай урлагт сургаад зогсохгүй хуурай газрын ажиллгаанд бэлтгэж байна. Энэ бол мэдээж хэрэг юм. Тэд далайн болон агаарын цэргийн десант буулгах талбайг эрж хайж байна. Мөн тагнуулд гарч, нарийн онилгоотой өндөр мэдрэмжтэй зэвсгийг  илүү их чадавхитай зорилгод хэрэглэхээр эзэмшиж байгаа нь нууц биш юм» гэж Виктор Литовкин хэллээ.  Саяхан Орос улсын ерөнхий сайд холбоотнуудын үйл ажиллагааг  шүүмжилж үг хэлсэн. «Яагаад энэ зэвсэгт мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох ёстой юм бэ?  Агаарыг хаах тухай ярьж байсан тэгээд тэр агаарыг хаасан нь хаана байна? Хэрвээ Каддафийн амьдардаг ордныг шөнө хүртэл бөмбөгдөж байгаа юм бол тэр нь хаана байна? Ингэхдээ: үгүй ээ,бид Каддафийг устгах гээгүй гэх юм , тэгвэл яах гэж ордоныг нь бөмбөгдөөд байгаа юм бэ? Каддафи орднууддаа байхгүй , тэр мэдээж хэрэг аль хэдийнэ хаа нэгэн газарт очисон байгаа. Ингэхэд харин энгийн хүмүүс л энэ дунд үй олноороо үрэгдэж байна. Харин одоо болохоор зарим албаны хүмүүс : тийм ээ, Каддафийг устгахыг чармайж л байна гэнэ. Энийг хийхийг хэн зөвшөөрсөн юм бэ. Шүүх ажиллагаа болсон юм уу?» гэж Владимир Путин хэллээ. Эвслийн зарим нэг оролцогчид энэхүү амсхийх хугацааг ашиглахыг санаархаж, дотоодын тулгамдсан  асуудлууд  руу орохыг санаархаж байна. Саяхан Франц, Итали хоёр улс нь Хойд африкийн цагаачидын асуудлаар нэмэлт өөрчлөлт олруулахаар тохиролцоод байна. Энэ хоёр улс Брюсселийг Шенгений бүсэд түр хугацааны хилийн хяналтын албыг сэргээхээр  уриалсан байгаа. Гэхдээ хэрвээ Ливид  цэргийн ажиллагаа гарч таарах юм  бол  энэ санаачлага нь асуудлыг шийдвэрлэж чадахгуй юм.  Өмнөд Европд гэхэд хүмүүнлэгийн  томоохон хямарал болно гээд муу амлаад байна. Харин цэргийн холбоотнууд байдлыг идэвхижүүлж байна.