Орос улсын бүс нутгуудын дунд Алс-Дорнод тооны телевизэд шилжин орлоо гэж “Оросын телевиз, радио компаний сүлжээ” компаний дэд захирал Борис Теребиленко мэдэгдэв. Хабаровскийн хязгаарт болон  Камчатка хойг дээр 45 станц ажиллаж эхэлсэн бөгөөд тооны харилцаа холбооны бусад сүлжээ байгаа ажээ. Интернет болон утас , конференц холбоо зэрэг болон “Цахим ЗГ” төслүүдийг амжилттай туршжээ.Холбооны Улсын телевиз-радиог хөгжүүлэх хөтөлбөр нь 2015 он хүртэл хэрэгжих бөгөөд , стратегийн ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Юуны өмнө энэ нь хүн амыг, ялангуяа алслагдсан суурин газрын  иргэдийг телевизийн чанартай программаар хангахад чиглэгдсэн юм.