Хойд-Кавказын бүс нутаг нь Орос улсын хувьд урьдын адил хамгийн алан хядагчдын заналхийлсэн бүс нутаг хэвээр байна гэж  Орос улсын ерөнхий прокурор Юрий Чайка мэдэгдэв. Халдлагын чанартай гэмт хэргийн 80 %  орчим нь энэ тойрогт болж байна.  Ю.Чайкагийн хэлснээр Орос улсад ийм гэмт хэргийн тоо  2009 онтой харьцуулахад 11% буурсан байна. Нөгөөтэйгүүр, “Домодедово” онгоцны буудал , Москвагийн метрон дотор болон Хойд-Кавказын бүс нутагт болсон хэд хэдэн  гарсан халдлагууд нь тайвширах үндэс огт алга гэдгийг нэгэнт харуулсан гэж ерөнхий прокурор цохон тэмдэглэв. Юуны түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний дунд терроризмаас хамгаалах арга хэмжээг хангах болон юаулгүй байдлын системийг нийт тээврийн хэрэгсэлд бий болгох нь чухлаар тавигдаж байна гэв.