Хэрвээ НҮБ нь Ливид олон улсын эвслийн цэргийн нилээд өргөн ажиллагаа  явуулах мандатыг олговол ЕХ нь томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байна. Энэ тухай  германы томоохон “Бильд” сонины сэтгүүлчийн  олсон 60 хуудас баримт бичигт өгүүлжээ. Хэвлэлийн бичиж байгаагаар бүх төрлийн цэргийг  оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн барууны цэргүүдэд заналхийх бэрхшээл саадыг мөн төлөвлөжээ. Тухайлбал, халдлага гарах өндөр магадлалтай байгааг мөн   минжүүлсэн болон  цэргүүдийн хооронд янз бүрийн мөргөлдөөн гарч болзошгүйг тэмдэглэсэн аж. Эцэст нь уг баримт бичигт Ливи дахь хуурай замын цэргийн  ажиллагаа нь Европын хувьд аюултай сэдэлт гэж тэмдэглэжээ. Энэхүү төлөвлөгөөгөөр цэргийн ажиллагаа нь дөрвөн сараас илүүгүй үргэжлэх юм байна.