Оюуны өмчийн эрхийг хамгаалагчид ойрын үед эрхээ хамгаалах институттэй болно. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын хөндлөнгийн шүүхийн системийн хүрээнд оюуны өмчийг хамгаалах тусгай шүүх  байгуулах саналыг гаргаж, түүнийгээ Сколковогийн шинэтгэлийн төвд байрлуулахыг уриалсан. Энэхүү саналыг шинжээчдийн нийгэмлэгтэй  хамтран боловсруулах үүргийг төрийн тэргүүн  ерөнхийлөгчийн тамгын газар даалгав.Оюуны өмчийн эрхийг хамгаалах шүүхийг байгуулах  тухай яриа нь орос улсад олон жил яригдаж байгаа юм. Ингэхдээ үүний тухай зөвхөн хуульчид яриад зогсохгуй, түүнчлэн эдийн засагчид, бизнесменүүд болон дээд түвшиний албан хаагчид хүртэл ярих болсон. Одоо оюуны өмчийн эрхийг иргэний шүүх шийдэж байгаа, харин эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрүүгийн шүүхээр хэлэлцэгдэнэ.  Үүнтэй холбогдолтой хэргүүдийг хэлэлцэх институт одоогоор манайд алга. Нөгөөтэйгүүр, энэхүү дүрэм журамыг мөрдөхтэй холбоотой  өргөдөл, гомдол сүүлийн арван жилд нэг дахин өссөн гэж Хөндлөнгийн дээд шүүхийн аппаратын тэргүүн Игорь Дроздов ярьж байна. «Эдгээр маргаан нь тусгай шинж чанарыг агуулдаг юм. Үүнийг хэлэлцэхийн тулд хүний эрхийн, техникийн салбарт гүн мэргэжлийн мэдлэг, туршлага шаардагддаг.  Тиймээс үүний тулд нэг талаас энэхүү асуудлыг мэддэг шүүгчид нэгдсэн байх ёстой, нөгөө талаас шүүгчдэд тулгарч болох  хүнд асуудлуудад туслах дүгнэлтийг гаргаж чадах техникийн мэргэжилтнүүд шүүхэд ажиллах шаардлагатай байна» гэж Игорь Дроздов хэллээ. Үүнийг оюуны өмчийн салбар хөгжсөн гадаад орнуудын туршлага харуулж байна. Тэнд оюуны өмчийн тусгай шүүх ажилладаг. Тухайлбал, Германы патентын байгууллага энэ жил 50 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Японд оюуны өмчийн эрхийг хамгаалах шүүх байдаг.Мөн Их Британи, Энэтхэг, Түркэд ч ажиллаж байна. Орос улсад ийм шүүх нь  онцгой  газар буюу – Сколковод байгуулагдана гэж Игорь Дроздов ярьж байна. «Бидний бодоход энэ нь  их таатай байршил юм шиг. Яагаад гэвэл “ Сколково”гийн гол зорилго бол, оюуны өмчийн өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргах компаниудыг хөгжүүлэхэд  оршиж байгаа. Ер нь бол энэ нь тус сангийн үйл ажиллагаагаа болон төслүүдээ  амжилттай хэрэгжүүлэх  нэгэн хэмжүүр болох юм. Тиймээс оюуны өмчийг хамгаалах нь энэ төсөлд оролцогчдын болон  “Сколково” сангийн өмнө тавигдаж буй  гол асуудлын нэг юм. Шүүх нь төсөлд оролцогчдын эрхийг үр ашигтай хамгаалж чадна гэж бид үзэж байгаа. Миний бодоход бол үүнээс илүү тохирох  газрыг бид  олохгуй. Яагаад гэвэл шинэтгэлийн талбай нь шинэтгэлийн төвийн газар орчин юм» гэж Игорь Дроздов хэллээ. Шүүхээс гадна  Сколковод оюуны өмчийн төв буюу  шинжлэх ухааны энэхүү хотхоны оюуны өмчийн тусгай салбар бие даан байгуулагдана.Тус төв нь төсөлд оролцогчдод тэдний давуу эрхэнд тулгуурласан тусламж  дэмжлэгийг үзүүлж, арилжааны эрхээр хангана. Энэ бүгд нь тус санд аль болох их сонирхолтой , ирээдүйтэй төслүүдийг татахын зэрэгцээ Орос улсын оюуны өмчийг хамгаалах, Орос улсын Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэх ажиллагаанд  тус дөхөмтэй юм. Яагаад гэвэл үүний өмнө  энэ салбарт нилээд их зэмлэл шүүмжлэл гарч байсан юм.