Оросын полици болон Улсын Аюулгүй байдлын албаны  ажилтнууд    Хятад улсын иргэнийг их хэмжээний мөнгө авах зорилготой  хулгайлан барьцаалаад  байсан гэмт хэрэгтнүүдийг саатууллаа. Интерфакс агентлагийн мэдээлснээр үүний өмнө  33 настай  БНХАУ-ын нэгэн иргэн Москвагийн полицид хандсан ажээ.  Тэрээр, шөнө үл таних хоёр хүн түүний 23 настай дүүг гадаа явж байхад нь зодож, дараа нь үл мэдэх газар руу авч явсан гэж мэдээлжээ. Ингэхдээ тэдний нэг нь цагдаагийн хувцастай байсан гэв. Гэмт хэрэгтнүүд нь хулгайлсан  залуугийнхаа гар утсыг булаан авч, 5 ,5 мянган рубль /200 орчим ам. доллар/ тэгээд түүний хамаатнуудаас 20 мянган рубль /700 орчим ам. доллар/ шаарджээ. Цагдаагийн газар хандсанаас хойш нэг цагийн дараа цагдаагийн гэмт хэрэгийн тасгийн ажилтнууд гэмт хэрэгтнүүдийг саатуулжээ. Тэдгээр нь ажилгүй хоёр эрэгтэй байсан аж. Нэг нь 38 настай Калужский мужид амьдардаг бөгөөд дээрэм хийх үед тэр цагдаагийн хувцас өмссөн байжээ. Нөгөө нэг хамсаатан нь 26 настай Тажикистаны иргэн байв. Машины зогсоол дээр тавьсан  “Вольво” машин ачааны тээшний бүхээгт хулгайлагдсан хятад иргэн байжээ. Гэмт хэрэгтнүүдээс гэмтээх гар  буу, цахилгаан бороохой, гав болон хулгайлсан эд зүйлсийг хураан авчээ. Гэмт хэрэгтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ.