Осол гарсан “Фукусима-1” АЦС-ын тогоог  хөргөх ажил Японд эхлээд байна.  Цөмийн станцын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй энэхүү ажиллагаа нь нэгдүгээр тогооны тестийн ажлаас эхэллээ. Ажлын явцын дунд тогооны доторхи түлшний секторт усан дэр бий болгох ажээ.  Ингэснээр ус нь аажмаар доторхи бүх тасалгаануудыг дүүргэж , түлшийн хамт заасан түвшинд хүрч очих ёстой юм. “ Усан бунхан “нь энэхүү төлөвлөгөөг зохиосон мэрэгэжилтний үзэж байгаагаар тогоог хөргөх  нөхцөлөөр илүү хангах юм байна. Энэхүү ажиллагаа  нь нэг, хоёр, гуравдугаар эрчим хүчний блокууд дээр хийгдэх аж.   3-р сард гарсан хүчтэй газар хөдлөлт болон цунамийн улмаас Японд 14 500 хүн нас баржээ. Харин сураггүй алга болсон хүний тоо 11 мянга гаруйд хүрээд байна. Нас барсан хүмүүсийн ихэнхи нь цунамид нэрвэгдэгдсэн ажээ. Тэр үед цунами  өндөр газраа 40 метрт хүрчээ.