Москвад Дэлхийн уран гулгалтын аврага шалгаруулах тэмцээн эхлэж байна. Өнөөдөр “эрэгтэй ганцаарчилсан ” болон спортын хосуудын тоглолтын  богино хөтөлбөрийг үзүүлэх аж. Тоглолт “эрэгтэй ганцаарчилсан” гулгалтаар  эхлэнэ. Энэхүү тэмцээний үеэр москвагийнхан болон оросын нийслэлийн   зочид гийчид  дэлхийн хүчтэй  30 тамирчдын тоглолтыг үзэж сонирхоно. Оросын шигшээ багийг  нэрт тамирчин Артур Гачинский төлөөлөх болжээ.  Эрэгтэй богино хөтөлбөрийн дараа  уран гулгалтын спортын 22 хос хөтөлбөрөө толилуулна. Энэхүү төрөлд орос улсаас хамгийн олонд тооцогдох - гурван хос оролцож байна. Ганцаарчилсан эрэгтэй тоглолт болон спортын хосын үзүүлбэрийн шагналт байранд орсон тамирчид 4-р сарын 28-ны өдөр тодорхой болох аж.  4-р сарын 29-ны баасан гаригт эмэгтэй ганцаарчилсан тоглолт үзүүлэх бөгөөд харин хосууд богино хэмжээний бүжгийн хөтөлбөр үзүүлнэ.  Ням гаригт , буюу 5-р сарын 1-ний өдөр Дэлхийн уран гулгалтын аврага шалгаруулах тэмцээний шилдэг тамирчдын үзүүлэх тоглолт болно.