Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони Ливийн цэргийн ажиллагаанд италийн агаарын хүчнийхэн нэгдэн орох зөвшөөрлийг өгөв. Тэрээр энэ шийдвэрээ даваа гаригийн орой  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьсныхаа дараа зарлажээ. Арав хоногийн өмнө Италийн засгийн газар Ливийн агаарын ажиллагаанд  түүний орон оролцохгүй гэж ам өгөөд байсан. Тэр үед Сильвио Берлускони нь  мэдэгдэхдээ эвслийн зүгээс  ”хангалттай юм хийсэн байгаа” гэж  эвслийн цэрэгт АЦН Хүчний 7 бааз олгосноо хэлсэн бололтой. Харин одоо бол  Италийн Батлан хамгаалахын сайд Иньяцио Ла Русса байр сууриа эргэн харсан явдал нь ливийн Мисурата хотын эргэн тойронд байдал муудсантай холбоотой юм гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Энэ бол Ливийн сөрөг хүчнийхний хяналтанд байгаа  цорын ганц том хот юм.  Даваа гаригт Муаммар Каддафийн хүчнийхний их бууны суманд тэнд 30 хүн амь насаа алджээ. Итали улс нь босогчдийг дэмжин, нэрвэгдэгсдийн тоог багасгах зорилгоор оносон цэгийн цохилтуудыг хийх болно гэж батлан хамгаалахын сайд тэмдэглэв. Нөгөөтэйгүүр энэхүү алхам нь эсрэг үр дүн авчирж болох юм гэж улс төр судлаач Надежда Арбатова үзэж байна.  «Энэ ажиллагаанд Италийн идэвхитэй оролцож байгаа нь  Ливид эвслийн цэргийн хүчнийхэн илүү  хүндрэлтэй учирсныг гэрчилж байна.  Энэхүү цэргийн ажиллагаа нь аль эртнээс явагдаж байгаа. Гэтэл Каддафийн цэргийн эсэргүүцэлийг мохож чадаагүй л байна. Тэр ч бүү хэл Италийн тусламж хүртэл шаардлагатай болжээ.  Нөгөө талаас энэ нь хуурай газрын ажиллагааны аюулыг улам бүр нэмэгдүүлж байна. Эсвлийн үзэж буйгаар  Италийн агаарын хүчин нэгдэээд үр дүнгээ өгөхгүй бол өөр нэгэн асуудал гарч ирнэ.  Энэ нь нэг бол  Ливи дахь цэргийн ажиллагааны ялагдлаа хүлээх, эсвэл хуурай газрын ажиллагааг эхлэх. Тэр нь маш их эрсдэлтэй,  олон хүний амь нас эрсдэж болох юм. Тэгээд эвлийн орнуудын хүн амын  дунд  шинэ түгшүүр бий болж, энэхүү арга хэмжээний эсрэг хүмүүсийн тоог нэмэгдүүлэх болно» гэж Надежда Арбатова хэллээ. Сильвио Берлусконигийн ЗГ-ын  түншүүд Итали улс эвслийн агаарын ажиллагаанд нэгдсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн аж. Магадгүй энэ нь тус улсын улс өтрийн хямрлад түлхэц өгч  магадгүй л юм. Нөгөөтэйгүүр, НАТО нь Каддафийн дэглэмд агаараас өгөх цохилтоо хүчтэй болгосоор байна.   Үүний өмнө эвслийн цэргийн далбаат онгоцнууд тэнгисийн усанд гүний бөмбөгөө хаясан. Газрын-Дундад тэнгисийн ёроолоор  нефть боловсруулах үйлдвэрүүдийн хоолой  болон засаг захиргааны хотуудтай холбоодог  кабель явдаг. Энэ нь Ливид Европын  нүүрс төрөгчийн нийлүүлэлттэй холбоотой бас нэгэн шинэ хямрал гарах магадлал төрүшүлж байна. НАТО  ливийн асуудлыг шийдэж байх зуур Сирид ерөнхийлөгч Башар Асадын улс төрийн ардчиллаар хийх анхны алхамыг нь  төдийлөн ой шааж үзэхгүй,  эрх баригчдын эсрэг босогчдын тэмцэл улам бүр ширүүсэж байна. Мягмар гаригт хуягт танкаар дэмжүүлсэн хэдэн мянган цэрэг тус улсын Дераа хотыг эзлэн авсан.  Хотын төвд байлдаан болж, гудамж талбайд  хаа сайгүй цогцос байх аж. Цэргүүд Дамаскийн орчим Думуд цугларсан байгаа тухай мэдээ ирж байна.Бусад хотууд эмх замбараагүй байдалд автагдсан ажээ.  Ливаны Иран улстай хил залгаа газар хяналтын  нэмэлт  арга хэмжээнүүдийг авсан байна. Дамаскаас ирүүлсэн албан ёсны мэдээнд хэт даврагсдын бүлэгүүд зэрэгцээ орнуудаас валютаар зэр зэвсэг, харилцаа холбооны хэрэгсэл худалдаж авч байгаа ажээ. АНУ-ын Төрийн  Департамент нь энэ нөхцөлд  Сирид байгаа АНУ-ын ЭСЯ-ны онц шаардлагагүй гэж үзсэн ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхээр тушаажээ. Нөгөөтэйгүүр, эмх замбараагүй байдлыг эс тоон оросын жуулчид  мягмар гаригт Сири улсад жуулчлахаар явлаа гэж оросын жуулчны компани мэдэгдэв. Орос улсын ЗГ өнөөдөр онцгой байдалд “халуун цэгт “ажиллаж  байгаа Элчин сайд болон байнгын төлөөлөгчидөд  сарын цалин дээр нь 40 % нэмэх тогтоол гаргав. Ингэхдээ ажилласан хугацааны нэг өдрийг  хоёр өдөрт тооцох юм байна. Энэхүү  арга хэмжээ нь сүүүлийн гурван сар түгшүүртэй байгаа  Сири, Йеменьд ажиллаж байгаа дипломат ажилтнуудад хамааралтай ажээ. Полиц, жагсагчдын хоорондын мөргөлдөөнөөс болж  130 жагсагчид амиа алджээ. Мягмар гаригт сөрөг хүчнийхэн Персийн булангийн арабын орнуудын зуучлах зөвлөлийн боловсруулсан хямралын эсрэг төлөвлөгөөг сайшаалаа. Сөрөг хүчнийхэн үндсэний нэгдсэн  ЗГ-т орж ажиллахад бэлэн байгаа бөгөөд ингэхдээ ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхээ дэд ерөнхийлөгчид шилжүүлэнэ, шинээр бий болох ЗГ ерөнхийлөгчийн сонгуулийг дэд ерөнхийлөгчийн хамт бэлтгэн зохион явуулах талаар уг баримт бичигт заажээ. Энэ бүхэнд хоёр сарын хугацаа тогтоосон аж. Сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн бүхий л  ажиллагаагаа  зогсоох ёстой юм.