Доод Новгород хотод нээгдсэн “IT Forum 2020” олон улсын чуулганд оросын болон гадаад орнуудын  орчин үеийн мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүний төслүүдийг ирүүлжээ. Эдгээр нь харилцаа холбоог хөгжүүлэхэд болон компьютерын аюулгүй байдлыг хангах, тэдгээр үйлчилгээг цахимын орон зайд оруулах зэрэгт  чиглэгдсэн ажээ.  «Хүүхдүүд ба Дэлхийн сүлжээ» нь форумын гол сэдэв юм. Эцэг, эхчүүдэд зориулсан “Компьютер ба хүүхдүүд”  тусгай мастер-классуудыг явуулж байна. Тус чуулганы ажиллагаанд арав гаруй орны  1500  төлөөлөгчид оролцож байна.