Их Британи, Франц, Герман, Португал улсууд  НҮБ-ын  АЗ-ийн хуралдаан дээр Сирийн асуудлыг хэлэлцүүлэхээр оруулах гэж байна.Уг баримт бичигт эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан энгийн номхон ардуудын хэргийг шүүн тунгаах хөндлөнгийн шүүх байгуулахыг хүсжээ гэж Би-Би-Си радиостанц  мэдээлсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоног Сири улсад сөрөг хүчнийхний эсэргүүцлийн жагсаал болж байна. Эмх замбараагүй явдал газар авсан тус улсын өмнө орших Дераа хотод эрх баригчид цэргээ оруулад байна.  Босогчид аюулгүй байдлын хүчнийхэнтэй мөргөлдөөд хэдэн арван хүн амиа алдсан гэж тайлбарлаж байна. Эрх баригчид мэдэгдэхдээ хотын иргэдийн хүсэлтээр , тэднийг зэвсэгт бүлэглэлийнхнээс  хамгаалах зорилгоор цэрэг оруулсан гэв.