Хятад улс Америкийн сүйрлээс айж байна. Өнгөрсөн долоо хоногт Standard gnd Poors компаний рейтингийн дүнгээр  “тогтвортойгоос “,“сөрөг”   дүн авсан  явдалд  БНХАУ энэхүү  үзүүлэлтийг эрс эмзэг хүлээж авсан цорын ганц орон болов. Одоогоор сэтгэлээр төдийлөн их унахад эрт байгаа ч гэлээ шинжээчдийн үзэж байгаагаар америкийн хамгийн их үнэт цаас барьж байдаг Хятад улсын гол зорилго нь энэ байдал эвгүйгээр төгсөхгүй бол болох нь тэр.Бээжин харин дорнын мэргэн ухаан гаргалаа. Хятадын Ардын банкны шинжээчдийн төвийн мэдэгдэлд зүгээр л нэг ингэж тэмдэглэжээ: Бид   АНУ-ын санхүүгийн хямралд итгэхгүй байна.  Гэхдээ америкийн валютын хэлбэлзэлээс мөнгөө алдахыг ч хүсэхгүй гэж. Өөрөөр хэлбэл, хятадын санхүүчид цаашид ямар валютаар мөнгөө хадгалахав гэдэгт   санаа зовж байна. Дашрамд хэлэхэд, энэхүү хөрөнөгө нь бас ч чамлахаар бага биш юм. АНУ-ын валют - гурван их наяд доллар  тус улсын нөөцийн санд хадгалагдаж  байдаг аж. Долларын үнэ ханш  евротой харьцуулахад 1 % буурч  байгаа одоо үед  Хятад улс 10 гаруй тэрбумыг алдаж байна. Мэдээж хэрэг энэ нөхцөлд хятадын эдийн засагчид тэр дорно л өндөгийг нэг хайрцагт хадгалах нь буруу, тиймээс яаралтай шинэ хөрөнгө оруулах чиглэлийг идэвхижүүлэх ёстой гэж ярьцгаах болсон. Гэхдээ хятадууд доллараас эрс татгалзаж эхэлнэ гэсэн гэнэн бодол агуулахын хэрэггүй гэж  Эдийн засгийн дээд сургуулийн Дэлхийн эдийн засгийн тэнхимийн доцент Петр Мозиас   “Оросын дуу хоолойд”өгсөн ярилцлагадаа ийнхүү тэмдэглэв. «Хятадын мөнгө америкийн эдийн засгаас шалтгаална гэдгийг хятадууд дэндүү сайн мэдэж байгаа. Тиймээс тэд АНУ-тай байр сууриа алдахгүйн тулд бололцоотой бүхнээ хийж байгаа. Тэгээд тэд америкийн өөрийн үнэт цаасанд байдаг алтныхаа нөөцийг нэг бол нэмэгдүүлээд, нэг бол багасгаад байдаг нь ийм учиртай юм. Хоёр талын  аль, аль нь үүнд сонирхолтой байдаг. Тэгээд тэд хүссэн, хүсээгүй  хэл амаа олдог. Хятад улсад өөрийн валютын нөөцөө хаа нэгэнтээ шингээх хэрэгтэй биз дээ, харин америкчуудад өөрийн төрийн зээлээ санхүүжүүлэх нь чухал» гэж Петр Мозиас хэлээ. Эхэндээ энэ нь их энгийн мэт санагдаж байж болох юм. Нэг нь зээл авч, нөгөө нь өгдөг. Өөр нэг асуудал гэвэл энэ нь мөсөн уулын орой юм. Хоёр эдийн засгийн сүлжилдээн жинхэн сүйрэлд хүргэж болох юм гэж Петр Мозиас үзэж байна. «Америкийн улсын облигацад оруулсан нэг их наяд доллар гэдэг бол одоогийн курсээр бодож үзэхэд Хятадын ДНБ-ний дөрөвний нэгтэй тэнцэх юм. Хэрвээ хятадын нөөц 3 их наяд долларыг давсан гэж үзэх юм бол энэ нь хятадын ДНБ-ний  70 гаруй хувь эргэлтээс гарч гадаадын валютын актив болон хадгалагдаж байгаа ажээ. Хэрвээ үүнийг америкийн  ДНБ-тэй харьцуулбал гурван их наяд доллар нь  америкийн ДНБ дөрөвний нэгтэй  тэнцэх юм. Энэ нь дэлхийн эдийн засагт эдийн засгийн тэнцвэргүй байдал байгааг гэрчилж  буй баримт юм» гэж Петр Мозиас тэмдэглэлээ. Хэрвээ дэлхийн санхүүгийн хямрал нь ихэнхдээ эдийн засгийн янз бүрийн түвшний тэнцвэргүй байдлаас болсныг нэхэн санахад, жишээ нь их хэмжээний найдваргүй зээлүүд, бусдын хөрөнгөөр явуулах  эрсдэл ихтэй санхүүгийн ажиллагаа, дамласан хөрөнгөнөөс шалтгаалах эдийн засгийн хараат байдал гэх мэтээр  одоогийн байдалд санаа зовоохгүй байхын аргагүй юм.  Яагаад гэвэл эдийн засаг хараахан эдгээр асуудлуудыг шийдэж чадаагүй байна.Тэгэхлээр Америкийн рейтингийн унах магадлалаас болгоомжлох хэрэгтэй, гэхдээ эдийн засгийн хоорондох харилцаагаа хэрхэн яаж шинээр байгуулах вэ гэдгийг сайн тунгаан бодох шаардлага зүй ёсоор  урган гарч байна.   Ингэсний дүнд ирээдүй нэг гинжээр холбогдох бус, харин нэг зорилготой болох юм.