Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Украины  Чернобыль хотод 25 жилийн өмнө Чернобылийн АЦС дээр гарсан осолд нэрвэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирлээ. Тэнд Украины ерөнхийлөгч Виктор Януковичийн хамт атомын станцын өмнө  уг ослын хор уршгийг арилгахад амь насаа зориулсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан дурсгалын цогцолборт цэцэг өргөнө.  Өнөөдөр Киевт атомын цахилгаан станцын осолд нэрвэгдсэн хүмүүсийн дурсгалд   Бүх оросын болон Москвагийн үнэн алдартны шашны тэргүүн, хамба лам Кирилл буяны ном уншиж, мөргөл үйлдэв. Дэлхийн атомын эрчим хүчний гунигт түүх болсон энэхүү осол нь 1986 оны 4-р сарын 26-ны өдөр болсон юм. Түүний хор уршгийг арилгахаар 800  мянган гаруй хүн оролцжээ.

Гэрэл зураг