Украины цөмийн эрчим хүчний  анхны хараацай -Чернобылийн АЦС нь  25 жилийн өмнө дэлхийн техногенны түүх болж үлдэсэн юм. Тус станцын IV эрчим хүчний блокод дэлбэрэлт болж, Хиросимад хаясан бөмбөгийг  500 дахин нугалахаар чанартай тэнцэх тийм цацрагийн хордолт олон сая хүний амьдралыг ормоор нь өөрчилсөн юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрлэснээр  2003 оны 4-р сарын 26-ны өдрөөс эхлэн энэ өдрийг цацрагийн болон сүйрлийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалын өдөр болгон тэмдэглэх болсон юм. 25 жилийн өмнө   хүн төрөлхтөн технологийн мэдрэмжийн хувьд хамгийн хатуу ширүүн жишээтэй нүүр тулсан юм.  Энэхүү  жишээ нь хэзээ л бол хэзээ бүтээн байгуулалтаас сүйрэлд хүргэж мэдэх байлаа.Тэр үед сүйрлийн улмаас цацраг идэвхит бодис маш их хэмжээний газар нутагт тарсан байв.Үүнд хамгийн их нэрвэгдсэн улс орнууд гэвэл:  Украйн, Белорус, Орос улс юм. Тэр үед ЗХУ гэж байлаа. Осол гарсан эхний хэдэн долоо хоногт, дараагийн саруудад халуун тогоонд галтай ноцолдох гал унтраагчид болон үр дагаврыг арилгагчид болох  хэдэн арван хүн ажиллаж, тэдний  олонхи  нь цацрагийн өвчнөөр нас барсан юм. Түүнээс хожим дөрвөн мянга гаруй хүн нас барсан аж. Припять гол дээр нийт 600 мянган хүн ажиллаж байсан байна.  Тэдгээрээс зөвхөн Украинд л гэхэд 100 мянган тахир дутуу хүн амьдарч байна.Материаллаг хохирол маш их. Гэхдээ энэ нь мэдээж хэрэг хүний амь настай яахан дүйцэх билээ.Чернобылийн сургамж өнөөдөр урьд өмнө тавигдаж байснаас илүү их чухлаар тавигдаж байна. Гэхдээ хөгжил дэвшилийг ямар зогсоолтой нь биш гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэв. «Сүүлийн үеийн үйл явдлууд нь  хүн төрөлхтөнд тайвширч болохгуй гэдгийг харууллаа. Мөн чухал шийдвэрийг гаргахдаа асуудлыг цогцоор нь авч үзэн хожим аюулгүй байдалд нөлөөлөх эсэхийг нь тооцох шаардлагатай юм. Мэдээж хэрэг би Японы “Фукусима-1” АЦС-ыг тойрсон нөхцөл байдлыг ярьж байна. Нөгөөтэйгүүр,бид хөгжил дэвшлийнхээ замаа хаах ёсгүй юм. Энхийн атом  нь  хамгийн хямд төсөр бөгөөд ерөнхийдөө хамгийн экоолгийн цэвэр эрчим хүч байгаа юм. Гэхдээ энэ салбарт ашиглагдах стандартууд нь маш их өндөр байх ёстой юм. Чухамдаа манай орон энэ хугацаанд нилээд хэдэн сургамж авлаа. Энэ утгаараа бол манай атомын эрчим хүчний салбарын стандартууд дэлхийн хөгжилтэй, технологийн  хувьд хол давсан  хэд хэдэн орнуудын АЭХ станцуудаас өндөр байна» гэж Дмитрий Медведев хэллээ. Орос улс цөмийн эрчим хүч ашигладаг орнуудын АЦС-ын аюулгүй байдлыг хангахын тулд хариуцлагыг дээшлүүлэх санал тавиад байна. Энэ чиглэлийн асуудлыг Орос улс 5-р сард болох  “Их наймын” дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцүүлэхээр оруулна. Энэ тухай ерөнхийлөгч Дмитрий Медведевын Чернобылийн атомын станцад осол гарсны 25 жилийг  тохиолдуулан ард түмэндээ хандаж хэлсэн үгэнд өгүүлжээ. Энэхүү илгээлтэнд атомын эрчим хүчний станцтай орон бүр  онцгой нөхцөл байдал үүссэн даруйдаа цаг алдалгүй, үр ашигтай арга хэмжээ авч байхаар хатуу шаардлага тавигдах аж.  Атомын станцыг барьж байгуулах болон атомын эрчим хүчний объектуудыг ашиглахад аюулгүй байдалд тавигдах шаардлагуудыг  чангатгах  саналыг тавьж байгаа юм. Эдгээр нь олон улсын эрх зүйн актуудаар баталгаажсан байх бөгөөд заавал биелүүлэх шаардлагатай байх юм. Энэхүү нормын биелүүлэлтийг МАГАТЭ хянаж байх юм.Атомын эрчим хүчний  шинэ станцууд нь дээд зэргийн хамгаалалттай байх бөгөөд мэдээллийн нээлттэй болон ил тод зарчимууд нь дэлхийн атомын  станцуудын хэвийн хэмжээ байх ёстой гэж Орос улсын  ерөнхийлөгч Дмитрий Медведевын илгээлтэнд өгүүлжээ.  

Гэрэл зураг