АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер мягмар гаригт Пхеньянд хувийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Картерыг Финланд болон Ирландын хоёр ерөнхийлөгч асан Мартти Ахтисаари, Мэри Робинсон нар дагалдан иржээ. Түүнчлэн Норвеги улсын ерөнхий сайд асан Гру Харлем Брундтланд дагалдан явна. Тэд бүгд “Тэргүүлэгчдийн зөвлөл ”ийн гишүүд бөгөөд тэдний зорилго олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх болон хүний эрхийг хангах явдал ажээ. Пхеньянд Картер Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн  асуудлыг  болон хүнсний туслалцаа үзүүлэх, хоёр талын харилцааны асуудлуудыг хэлэлцэн ярих юм. Картер үүний өмнө Пхеньянд 1994 онд ирж байв. Тэрээр тус улсын удирдагч Ким Ир Сентэй нас барахынх нь өмнө уулзаж байжээ.Өнгөрсөн жилийн 8-р сард тэр БНАСАУ-д дахин ирж, америкийн иргэн Айдджалон Гомесыг суллан авсан юм. Гомес нь БНАСАУ-ын хилийг хууль бусаар давж, хойд солонгосын эрх баригчид түүнд хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх ял ноогдуулсан байв.