Сирийн аюулгүй байдлын албаныхан ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн  эсрэг байгаа сөрөг хүчнийхэнд  талтай 500 хүнийг баривчилжээ. “Рейтер” агентлагийн мэдээлж буйгаар даваа гаригт загсийн газрын эсрэг жагсаалыг дарахаар танк оруулсны дараа  баривчилгаа явагджээ. Эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр хотод хамгийн багаар 20 хүн амь насаа алджээ. Нөгөөтэйгүүр, АНУ-ын төрийн департамент Сирид байгаа Америкийн ЭСЯ-ны ажилтнуудын гэр бүлийн бүх гишүүдийг Дамаскаас гарч явахыг тушаажээ. Сириэс онцын шаардлагагүй  дипломат ажилтнууд мөн явцгааж байна. Төрийн департаментын  нүүлгэн шилжүүлэх шалтгаанаа тус улсын байдлыг “тодорхой бус, өөрчлөгдөж буйгаар” тайлбарлаж байна. Сирийн түгшүүртэй байдал нь өнгөрсөн 3-р сарын дунд үеэс эхэлсэн юм.