НАТО-гийн агаарын хүчнийхэн мягмар гаригт ливийн нийслэлийг дахин бөмбөгдлөө. Энэ тухай “Франс-Пресс” агентлаг мэдээлээд, хотын зүүн хэсэгт таван пуужин тавьсан тухай дурьджээ. Бөмбөгдөлт Айн-Зара дүүрэгт болжээ. НАТО-гийн  зорилго нь ямар объектууд байсан нь тодорхой бус байна.  Даваа гаригийн шөнгө НАТО-гийн агаарын хүчнийхэн Триполийн өмнө зүгт Баб аль-Азизия  цэргийн баазад оршидог ливийн удирдагч Муаммар Каддафийн ордонд цохилт өглөө. Үүний дүнд нилэд хэдэн барилга сүйджээ. Үүний өмнө Итали улс нь Ливид явуулж байгаа олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд италийн агаарын цэргийн хүчнийхэн нэгдэж орсон тухай мэдээлсэн юм.