Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэхдээ ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн хугацааны дараа юм уу,  аль эсвэл ирэх жил төрийн албанаас гадуур сонирхолтой албан тушаалд очихоор төлөвлөж байна. Телевизийн “Дождь” сувагт өгсөн ярилцлагадаа багшлахаас татгалзахгүй гэдгээ хэлээд , бүр тодрулах юм бол “Сколковод” гэж хэлжээ. “Сколковогийн” тухайд бол эргэлзээ үгүй гэв. Хэрэв тухайн  үед бүх юм хэвийн ажиллагаанд орсон байх юм бол, би заавал тэнд багшлана” гэв. Медведев мэдэгдэхдээ өөр газар ч гэсэн багшилж болох юм гэсэн. Тэрээр хэлэхдээ төрийн удирдагчаар ажиллаж байсан  улс төрч бол  өөрийн арга туршлагынхаа тухай заавал  бусдад ярьж , хэлэх ёстой гэж үзэж байгаа аж. Орос улсын ерөнхийлөгчийн сонирхолыг ХМХ-ийн салбар зүй ёсоор татдаг гэв. Тэр ХМХ-ийн салбар дахь бизнесийн тухай бодож, интернетийг ирээдүйг магтан сайшаав.