Орос улсын ЗГ нь зах зээлд зориулсан нөхцлийг бий болгох гэж зорьж байгаа болохоос төрийн капитализм барихыг зориогүй гпд ерөнхий сайд Владимир Путин   Сангийн яам, Эдийн засгийг хөгжүүлэх яамны хамтарсан хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. “ Төрийн капитализм байгуулах зорилго бидэнд үгүй билээ. Зарим салбаруудад бид үүнийг хийх шаардлагатай байсан, жишээ нь нисэхийн салбарт” –гэж Путин илэн далангүй ярив. ЗГ ын тэргүүн тэмдэглэхдээ “болж байсан бол хаанаас улсын компаниуд давамгайлах вэ дээ”гэж хэлэв. “Энэ бүгдийг зөвлөлтийн үеээс өвлөгдөж ирсэн албан байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийн, зах зээлд гаргаж  амьдрах чадвартай болгохын үүднээс л хийсэн хэрэг”-гэж тэр тайлбарлав.