Москвагийн болон Бүх оросын үнэн алдартны шашны тэргүүн, хамба лам Кирилийн Чернобылийн осолд нэрвэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан буяны уншлагаар Киевийн энэхүү дурсан санах арга хэмжээний ажиллагаа эхэллээ.1986 оны 4-р сарын 26-ны өдөр Украины нийслэлээс 110 км зайд орших Чернобылийн АЦС-ын IV эрчим блок дээр дэлбэрэлт нь болсон юм. Түүний үр дагаварыг арилгахад 800 гаруй мянган хүн оролцсон аж. Өнөөдөр ОХУ, Украины ерөнхийлөгчид Дмитрий Медведев , Виктор Янукович нар   Чернобылийн осолд нэрвэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн ёслол үйлдэнэ. Хэдхэн хоногийн өмнө Киевт энэхүү эмгэнэлт явдалд зориулсан олон улсын хэд хэдэн арга хэмжээнүүд зохион явагдсан юм. Донор орнууд АЦС-ын шинэ бунханд зориулан 570 сая евро цуглуулжээ. Орос улс чернобылийн 2011-2012 онуудын  төсөлд зориулсан 45 сая евро хандивлана.