“Уран зохиол – Орос , Хятад хоёр орны ард түмний оюун санааны гүүр. ШУА-н  Алс-Дорнодын институтэд  уулзалтын сэдвийг ийнхүү томъёолсон аж. Хятадын нэрт орос хэл, уран зохиолын багш, Шанхайн гадаад хэлний их сургуулийн профессор  Жэн Тиутай уулзахаар түүний орос найзууд болон санаа нэгтэй нөхдүүд нь цугларсан байв. Жэн Тиуг хятадын орос хэл судлалын од гэж нэрлэдэг. Тэрээр хятадын орос хэл,  оросын сонгодог уран зохиолын томоохон төлөөлөгч юм. Түүний эх оронд тэрний орчуулсан  Пушкин, Лермонтов,  Мөнгөн зууны яруу нарйагчдын зохиол, бүтээлүүд олон  бий. Орос найзуудынхаа дунд  Жэн Тиугийн ярьснаар тэр гэртээ байгаа юм шиг байдаг гэнэ. Үзэл бодол нэгтэй хүмүүс дунд ярих юм юу эс байхав. Тэдний хамгийн дуртай ярих сэдэв Орос, Хятад хоёр улсын харилцан  ойлголцлын түвшин. Жэн Тиугийн бодлоор бол янз бүрийн үеийн хоёр орны харилцааны хамгийн сайн оргил үе нь одооных ажээ.Гэсэн мөртлөө харамсалтай нь юу гэвэл уран зохиолын солилцоо, хамтын ажиллагаа нь   замын хажууд  үлджээ. «Орос, Хятад хоёр орны цэргийн салбарын түншлэл нь хангалттай бат бэх, эдийн засгийн салбарт бас муугүй, харин хүмүүнлэгийн салбарт жигд бус. Хятад улсад оросын орчин үеийн зохиолчдыг төдийлөн мэдэхгүй байна. Мөн оросууд хятадын орчин цагийн уран зохиолыг сонирхохогуй байна. Энэ нь найрамдалт харилцааг хөгжүүлэхэд маш их саад болж байна. Чухамдаа уран зохиолоор дамжуулан ард түмэн бие биенээ таньдаг. Харилцан ойлголцон, бие биендээ татагддаг байх ёстой. Манай хоёр оронд 2006-2007 онуудад  харилцан соёлын жилийг зохион байгуулсан хирнээ, энэ нь төдийлөн хангалттай бус юм» гэж Жэн Тиу хэллээ. Энд цугларсан хүмүүсийг ажиглаж байхад энэ асуудал нь олон хүнийг түгшээж байгаа бололтой. «Оюун санааны харилцан ойлголцолд  нилээд анхаарах нь зүйтэй  юм. Энэгүйгээр нэг мөчид бүх юм нурж  мэдэх юм» гэж хятадын түүх судлаач Юрий Галенович ярьж байна. Шанхайд болох гэж байгаа Дэлхийн орос хэл, уран зохиолын багш нарын их хурлын тухай ярьсан юм. Жэн Тиугийн ярьж буйгаар түүний их сургуулийн мэргэжил нэгт багш нар энэхүү арга хэмжээнд  их бэлтгэж байгаа гэнэ. «Хятад улс анх удаа орос хэл, уран зохиолын багш нарыг хүлээн авч байна. Энэ жил Дэлхийн орос хэл, уран зохиолын багш нарын их хурал нь “ Орос хэл, уран зохиол орчин үеийн орон зайд “ сэдвээр явагдаж байна. Шанхайд 50 орны 700 орос хэл, уран зохиолын багш нар хуран цугларна. Энэ арга хэмжээ нь бид бүгдийн хувьд арга туршлагаа солилцох, шинэ санаа бодлоо хуваалцах сайхан боломж юм. Хятадад болох их хурлын өмнө бид хятадын орос хэлний наадам зохион явуулах гэж байна. Энэ уралдаанаас шилдэг  20 оюутны  бүтээлийг шалгаруулна. Намар тэдгээр оюутнууд эцсийн шалгаруулалтанд орохоор Санкт-Петербург явна» гэж Жэн Тиу төгсгөлд хэллээ.