Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев 2011 оны Дэлхийн уран гулгалтын аврага шалгаруулах тэмцээнд оролцогчдод нээлтийн баярын мэнд хүргэв. Кремлийн сайт нь дээр нийтлэгдсэн ерөнхийлөгчийн мэндчилгээнд тэрээр энэхүү нэр хүнд бүхий дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бүх оролцогчдод  амжилт хүсээд, харин олон тооны шүтэн бишрэгчдэд гайхамшигтай спортын үзүлбэр үзэхийг хүслээ. Эхэндээ 2011 оны уран гулгалтын Дэлхийн аврага шалгаруулах тэмцээн нь Япон улсад зохиогдох байсан боловч, тус улсад гарсан байгалийн сүйрлээс болоод  өөр улсад зохион явуулахаар шийдвэрлэсэн юм. Орос улс дэлхийн аврага шалгаруулах тэмцээн зохион явуулах зургаан орны дундаас ялж гарсан юм.