Япончууд “Фукусима”-гийн ослын дараа  Чернобылийн ослын дараах ЗХУ-ын ЗГ-аас илүү хаалттай ажиллаж байна. Ийм сэтгэдлийг оросын  “Итоги” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Курчатовын институтын ерөнхийлөгч Евгений Велихов цохон тэмдэглэжээ.  Учир нь гэвэл энэ станц нь хувийн эзэмшлийн юм гэж тэр тайлбарлаад, үнэн бодит мэдээлэл нь японы эрх баригчдад ч байхгүй гэв. Велихов хэлэхдээ Японы АЦС-ын осол дээр очисон Курчатовын институтын  ажилтанд ослын үр дагаврыг арилгахаар хариуцан ажиллаж байгаа тэдгээр япончуудтай уулзах боломж олгоогүй байна.