Сколково шинжлэх ухааны хотхон нь Оросын стратегийн чухал хөрөнгө оруулалтын  шинжилгээний төвүүд болон аж үйлдвэрүүдийн үлгэр жишээ болох ёстой. Энэ тухай ерөнхийлөгч Дмитрий Медведев шинжлэх ухааны энэхүү хотын эдийн засгийн шинэчлэлд зориулсан комиссийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. “Энд тусгай газар нутаг гарган ямар нэгэн шинжлэх ухааны диваажин байгуулж байгаа тухай яригдах ёсгүй юм “ гэж тэр хэллээ. Ерөнхийлөгч тэмдэглэхдээ Сколковогийн боломжуудыг оросын оролцогчидод  эрчимтэй нээхэд чиглэгдэж байна хэмээн онцлов. Сколково төв нь оросын эдийн засгийн болон улс төрийн шинэчлэлийн технологийн инкубаторыг турших хээрийн сургуулилтын газар юм.