ШХАБ нь арван жилийнхээ ойн үеэр нэгэн шинэ төрлийн харилцан ажиллгааны тухай мэдэгдэл хийв.  Энэхүү байгууллага байгуулагдсан цагаасаа хойш анх удаа ШХАБ-ын гишүүн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын уулзалт хийлээ. Жанжин штабын дарга нар ШХАБ-ын арван жилийн хугацаанд цэргийн хамтын ажиллагааны дүнг гарган, цаашид аюулгүй байдлын салбарт  харилцан ажиллагааг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцов.  ШХАБ нь байгууллагынхаа статусын хувьд НАТО шиг цэргийн блок болж байгаагүй, аюулгүй байдлын асуудлаар байнгын хуралдаан зохиогоогүй,  Азийн бүсийн чуулга уулзалтынхаа  хувьд  ШХАБ -ын нэгэн чухал зорилт нь нийтийн аюулгүй байдлын баталгааг бий болгох явдал юм. ШХАБ хэрхэн үүсэн байгуулагдсан талаар нэхэн санацгаая. Эхлээд таван орон багтаж байлаа. Казахстан, Хятад, Кыргыз, Орос улс болон Тажикистан. Зорилго нь цэргийн салбарт харилцан итгэлцэлийг бэхжүүлж, энх тайван, аюулгүй байдал болон тогтвортой байдлыг бүс нутагт хангах. 1996 онд Шанхайд болж өнгөрсөн анхны дээд хэмжээний уулзалтан дээр Хил хязгаарын орчимд цэргийн итгэлцэлийг бэхжүүлэх тухай Гэрээнд гарын үсэг зурсан юм. Дараа нь 1997 онд Москвад болсон  “Шанхайн тавын” дээд хэмжээний уулзалтан дээр  хил орчмын зэвсгийг харилцан хорогдуулах тухай Гэрээнд гарын үсэг зурсан юм. 2000 онд “Шанхайн тавд”Узбекистан улс нэмэгдэн орсон юм. 2001 оны 6-р сард Шанхайд болсон дээд хэмжээний уулзалтан дээр Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллага байгуулагдсан тухай Тунхаг бичигт гарын үсэг зурсан ажээ. ШХАБ-ын зорилго нь байнга тодотгогдож байлаа. Нэгэн үе ШХАБ-ын гишүүн орнууд америкийн эсрэг цэргийн блокийг үүсгэж байгаа гэж яллахаас зайлсхийх мэт , зөвхөн эдийн засгийн төслүүд дээр анхаарлаа чиглүүлж байсан. Аюулгүй байдлын асуудлаар  Оросын шинжээч чөлөөнд гарсан  хошууч-генерал, профессор Анатолий Болятко дээрх явдлыг алдаатай байсан хэмээн үздэг аж. «2000 оны эхэн үед  бүх юм сайн, сайхан болно гэж найдан нөхцөл байдлыг буруу дүгнэснээс болж  ШХАБ-ын өөрчлөлтүүдийг эдийн засгийн төслүүд рүү чиглүүлэх болсон юм. Гэтэл амьдрал ингэж болохгүй гэдгийг харуулсан. Терроризмын болон аюулгүй байдлын асуудлууд нь зөвхөн зарим орнуудын хувьд анхаарах зүйл болоод зогсохгүй, мөн ШХАБ-ын гишүүн орнуудаас ч үүнийг шаардах болсон юм» гэж Анатолий Болятко хэллээ. Боляткогийн үзэж буйгаар ШХАБ-ын гишүүн орнууд нь ойрын ирээдүйд бүсийн терроризмын эсрэг бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгаа аж. Шинжээчдийн хэлснээр ийм шийдвэр гаргах болсон нь зэргэлдээ орнуудын  байдал тайван бус байгаатай холбоотой гэнэ. Одоогийн байдлаар “халуун цэгээр” Афганистаны байдал хэвээр үлдэж байна.Барууны эвслийн үйл ажиллагааны дүнд хар тамхины наймаа нь огт  буурахгүй байгаа төдийгүй, харин ч өсөх хандлагатай байгаа аж. Шашны үзлийг ягштал баримтлагч бүлэглэлүүдийн үйл ажиллагаа эрс идэвхижих болсон. ШХАБ-ын орнуудын  хамтын ажиллагааны үр дүнд л мансууруулах бодистой тэмцэх ажил амжилтанд хүрнэ. Бүс нутагт терроризмын заналхийлэл арилсан. Харин хар тамхины наймаа нь  экстремист тэдгээр хүчнийхнийг санхүүжүүлж байна.  Тиймээс нөхцөл байдал нь зөвхөн  хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг шаардаад зогсохгүй , ШХАБ-ын гишүүн орнуудын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхийг шаардаж байна. Хамтын ажиллагааны ийм үндэс суурь тус байгууллагыг анх байгуулагдсан үеэс тавигдсан төдийгүй терроризмын эсрэг нилээд хэдэн цэргийн сургуулилт зохион явуулахад тус нэмрээ харуулсан юм.