АНУ, Японы мэргэжилтнүүдэд “Фукусима-1”-ийн  нэгэн адил   АЦС-ын шинэ тулгамдсан асуудлуудад бэлэн байх шаардлага урган гарлаа. Орос улсын “Росатом” корпорацын тэргүүн ийм таамаг дэвшүүллээ. Шинжээчид нэг шугамын буцалж байгаа тогооны бүтэц нь аюулгүй байдлын үүднэс дэндүү их асуудал төрүүлж байна гэж үзэж байна. Ингэхдээ эдгээр төслүүдийг шинэчлэнэ гэдэг бол огт байж болошгүй асуудал юм.Японы “Фукусима-1” АЦС дээр гарсан ослоос хойш дэлхийн цөмийн эрчим хүчийг хүчтэй өөрлөлтүүд хүлээж байгаа аж. Энэ тухай шинжээчид Японд гарсан  байгалийн гамшигийн болон техногенны сүйрлийн    бараг маргааш өдөр нь  мэдэгдэж байсан.  Гэтэл дөнгөж одоо л нэг юм салбарын шинжээчдийн эхний тодорхой таамгууд гарч ирэв. Үүнтэй ижил төрлийн АНУ-ын болон Японы станцуудад шинэ асуудлууд тулгараад байна гэж улсын “Росатом” корпорацын  хөтөлбөрийн захирал Сергей Бояркин мэдэгдэв. Ийм маягийн объектуудын барилгын бүтцэд нилээд сүрхий тооцоо алдагдсан байдаг гэж “Цөмийн стратеги” сэтгүүлийн ерөнхий редактор Олег Двойников зааварчилж байна. Доод талын татуурга / дамжлага/ -нэгд.  Генератор руу орох уур, хоолой руу орох оролт хоёрт,  тогоо руу орох маш нарийн,  жижиг корпус – гуравт.  Өөрөөр хэлбэл, тэнд маш олон асуудлууд байна.  Эдгээр дутагдлууд нь манай орчин үеийн ус-усан эрчим хүчний тогооноос хасагдсан байгаа. Мэдээж хэрэг хоёр шугамтай тогоо нь арай аюул багатай. Яагаад гэвэл эхний шугам гэмтэхэд цацраг идэвхит бодис гадагш гарна гэж үгүй. Гэхдээ тэнд өөр олон хэмжүүр бий. Та бүхэн хайлшны хавх хийсэн тухай олон удаа сонссон байх.   3,3 + болон бүр 4 ,0 гэж ярих болсон энэ үеийн буюу одоо маш их ярих болсон эдгээр нь хуучин шал өөр төрлийн тогоо байгаа юм. Орос улсад хуучин үеийн тогоонууд, тэрч бүү хэл Чернобылийн үеийнх ч байгаа. Тэд мөн л нэг шугамтай, мөн буцалдаг.  “Росатом” нь АЦС-ыг шалгаж эхэлсэн. Ингэхдээ Дэлхийн АЦС-ын операторуудын холбооны мэргэжилтнүүдийг татан  оролцуулж байгаа ажээ. Одоо ер бусын үед ч ажиллах , газар хөдлөлтийн шинжилгээ, судалгааны туршилтууд явагдаж байна. Хэрэв шалгалтын үр дүнд  хүндрэлтэй нэмэлт арга хэмжээ авах шаардлага гарвал эрчим хүчний блокуудыг зогсоох болно гэж Улсын корпорацид амласан ажээ. Түүнчлэн оросын АЦС-ууд ослын дизкель-генераторууд, нөөц усаар хангагдах юм. Хамгийн гол нь “Росатом” нь зарчмын  цоо шинэ төрлийн тогоо байгуулахад болон АЦС-ыг хурдавчилан барьж байгуулахаар болж байгаа юм. Тэр тусмаа тогоог хурдан нейтрон дээр байгуулах тухай ч яригдаж байгаа аж. Ийм төрлийн нэг эрчим хүчний блок нь Белоярскийн АЦС дээр ажиллаж байгаа. Яг дэргэд нь бас нэг өөр нилээд хүчин чадалтай баригдаж байгаа.  Гэхдээ ийм өөрчлөлтүүдийг хийхэд нилээд хэдэн жил шаардагдана гэж Олег Двойников ярьж байна.  «Маш их хэмжээний мөнгийг оруулсан гээд төсөөлөөд үз дээ. Энэ машиныг өнөөдөр нэг далайлтаар эвдэхийн аргагүй юм. Эрчим хүчний станцууд байна, тэд нь орон нутгийг эрчим хүчээр хангаж байна. Энэ бол АНУ-д ч тэр, хаана ч тэр, манайд ч адилхан. Энэ нь технологийн өөрчлөлт,нэг үеийн тогоог нөгөөгөөр солих өөрчлөлт, эдгээр нь явцын дунд аажимдаа  хийгдэх ажил.  Яагаад гэвэл энд маш их хөрөнгө гарч байгаа. Энэ нь зөвхөн хөрөнгийн төдий биш юм, ажиллах хүчнийг дахин сургана гэдэг бол маш их хөрөнгө шаардагдана. Тиймээс аажуу, явцын дунд, мэдээж хэрэг “Фукусима” бүгдийг нь байранд тавьж чадсан л даа. Чухам энэ үйлдвэр дээр гарсан осол нь цөмийн эрчим хүч гэдэг бол зүгээр нэг юм биш шүү гэдгийг ойлгуулсан» гэж Олег Двойников хэллээ. “Росатомын” барьж байгаа АЦС-ын орчин цагийн төслүүд нь олон улсын шинжээчдийн үзэж буйгаар ямарч аюулгүй ажээ. Тестийн дүнгээр оросын шинэ станцууд нь 9 баллын хүчтэй газар хөдлөлт,14 метрийн өндөртэй цунамийг тэсч гарна гэжээ.