Казахстанаас гаралтай нэгэн хүн  Париc хотоос Рим рүү нислэг үйлдэж байсан Alitalia  агаарын тээврийн онгоцыг эзлэн авахаар завджээ. Ингэхдээ онгоцны үйлчлэгч бүсгүйд жижгэвтэр хутга тулган сүрдүүлж, Триполид онгоцоо буулгахыг шаардсан байна. Агаарын тээврийн багийн гишүүд түүний хүйтэн зэвсгийг булаан авч, онгоц Римд буусны дараа түүнийг баривчилжээ. Италийн агентлагуудын  мэдээлж буйгаар тэрээр сэтгэл санааны гүн хямралд орсон нэгэн ажээ. Түүний овог, нэр болон уг хэрэг гарсан шалтаг олон нийтэд  зарлагдахгүй ажээ.