Полицийн ажилтнууд болон Оросын тусгай албаныхан “ Касперскийн лабораторын ” тэргүүн Евгений Касперскийн   хулгайлагдаад байсан хүүг чөлөөлөв.  Иван Касперскийг чөлөөлөх ажиллагаа нь Москва орчмын нэгэн дүүрэг боллоо. Түүнийг ямар нэгэн мөнгө төлөлгүй чөлөөлж чадсан байна. Иван Касперскийн биеийн байдал хэвийн гэж Интерфакс агентлаг мэдээлжээ. Уг хэрэгтэй холбогдуулан таван хүнийг саатуулаад байгаа аж. Тэдгээрийн нэг нь урьд өмнө шүүгдэж байжээ. Иван Касперскийн 4-р сарын 19-нд хулгайлагдсан юм. Хүүг хулгайлагчид түүний төлөөс гурван сая еврог шаардаж байсан юм.  Оросын бизнесмений хүүг суллах ажиллагааг мөнгийг дамжуулах ёстой байсан  зуучийг барьсны дараа суллаж чадсан тухай Интерфакс мэдээллээ.