Омскийн бичил-мастер Анатолий Коненко Улаан өндөгний баярт зориулан уламжлалт боовыг жорынх  нь дагуу бэлтгэжээ. 12 мм өндөртэй энэхүү боовны тухай тэр өөрийн интернет блог дээр мэдээлжээ. Тэрээр 1981 оноос эхлэн бичил урлагийг сонирхох болжээ. Өөрийн өвөрмөц технологийг зохион бүтээн цагаан будаа, намуу цэцгийн үр болон хүний үсэн дээр бичиг бичин, бичил хэрэгсэлийг зохиожээ. Түүний  бүтээлийн нэг  бичил хөрөг нь хүний нүдэнд суулгадаг хиймэл болор дээр зурсан аж. 2002 онд Анатолий Коненкогийн  Антон Чеховын “Хамелеон”зохиол  1 мм ном нь Гиннесийн номонд оржээ. Бичил мастерын бүтээлүүдийн дунд царцааны хөлнөөс зүүлттэй хийл хөгжим, бөөсний хөлөн дэхь тах, зүүний сүвний нүхэн дэхь тэмээн цуваа байна.