ЕХ, АНУ-ын төлөөлөгчид нь жагсагчдын амиа алдсанд буруутай  Сирийн албан ёсны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах ёстой. Энэ тухай “Хьюман райтс уотч” олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага мэдэгдэв. 4-р сарын 22-нд болсон цуст ням гаригийн дараа хүчирхийллийг жигших нь хангалттай биш аж. Сирийн эрх баригчдын стратеги нь хэлмэгдэсэд рүү гал чиглүүлэх зорилготой аж. Тиймээс дэлхийн хамтын  нийгэмлэг нь жагсагчид руу гал нээх тушаал өгсөн тэдгээр хүмүүсийн эсрэг хориг тавих ёстой гэж мэдэгдэлд өгүүлжээ.Түүнчлэн эрхийг хамгаалагчид НҮБ-ын АЗ-ийн Сирийн байдалтай холбогдуулан шуурхай хуралдаан явуулахыг шаардав. НҮБ нь сирийн аюулгүй байдлын хүчнийхний энгийн номхон ардууд руу гал нээсэн явдлыг  шүүхийг шаардаж байна гэж  “Хьюман райтс уотч” мэдэгджээ. 4-р сарын 2-нд Сирид орон нутгийн хүчний байгууллагынхан жагсаж явсан 76 хүний амь насанд хүрсэн гэж эрхийг хамгаалагчид мэдээлжээ.