Өнөөдөр Москвад уран гулгалтын дэлхийн аврага шалгаруулах тэмцээн  эхлэнэ. Энэхүү тэмцээнд оролцохоор дэлхийн 44 орны 200 орчим уран гулгагчид хуран цуглараад байна. Уран гулгалтын олон улсын холбооноос ирүүлсэн мэдээнд оролцгочдын дунд Орос улсын 13 тамирчид байгаа аж.  Даваа, мягмар гаригуудад мэргэжлийн ур чадвар шалгаруулж, харин 27 нд буюу лхагва гаригт “Мегаспорт” спортын ордонд уран гулгалтын  дэлхийн аврага шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Японд болсон  хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний амь нас эрсэдсэн  эмгэнэлтэй үйл явдалд нээлтийн ажиллагаа зориулагдах юм.Үүний өмнө Москомспортын тэргүүн Алексей Воробьевын мэдээлж байснаар нээлтийн гол арга хэмжээ нь Японд болсон эмгэнэлт үйл явдлыг дэлхийн спортын нийгэмлэг нийтээрээ сэтгэл санаагаараа дэмжиж буйг илэрхийлсэн юм.   

Гэрэл зураг