НАТО-ийн агаарын хүчин ливийн удирдагч Муаммар Каддафийн Триполи дахь ордонгийн гурван байрыг нилээд хүчтэй сүйтгэв. Ирсэн мэдээнээс үзвэл нэг барилгын дээвэр нуржээ.Барууны ХМХ –ийн мэдээллийн иш татаж байгаа мэдээллийг  бйгууар Каддафийн нэрээ хэлэхийг хүсээгүй хэвлэл мэдээллийн ажилтан эмэгтэй агаарын хүчнээс 45 хүн шархадсан тухай мэдээлэв. Тэдгээрийн 15 нь нилээд хүнд шархадсан, харин нилээд хэдэн хүн сураггүй алга болсон аж. Ливийн ЗГ ын таамаглаж буйгаар энэхүү ажиллагаа нь Каддафийг онилсон байх аж. Дайралтанд өртсөн уг барилгад ливийн удирдагч уулзалт, хурал зөвлгөөн явуулдаг байжээ. Үүний өмнө Триполид хэд хэдэн хүчтэй бөмбөгдөлт  болоход ливийн телевизийн  гурван суваг нэвтрүүлгээ зогсоожээ. Хагас цагийн дараа телевизүүд нэвтрүүлгээ үргэлжлүүлсэн байна.