Борис Ельцин, Владимир Путин болон Дмитрий Медведев – Оросын эртний гурван үеийн хөгжлийн болон залуу улсын гурван ерөнхийлөгч.  20 жилийн өмнө буюу 1991 оны 4-р сарын 24-нд Оросын Холбооны Улсад Ерөнхийлөгчийн албан тушаал бий болсон юм.  Энэхүү  албан тушаал нь тус улсын хамгийн дээд албан тушаал төдийгүй, гүйцэтгэх засгийн  тэргүүн байх юм. Энэ нь 1991 оны 3-р сарын 17-ны өдөр болж өнгөрсөн бүх ард түмний саналын дагуу ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тэр үед энэхүү албан тушаалыг байх шаардлагтай гэж оросын иргэд үзсэн бөгөөд, хэдэн сарын дараа хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд тарсны дараа Орос улсын болсон юм. Орос улсын нэн шинэ түүүхийг түүнийг ерөнхийлөгчөөрг жишиж болох юм. Тэдгээрийн нэг бүр нь- улс орны хөгжлийн тодорхой үе болон бэрхшээл, хүндрэл, бүрэн сүйрэл , тод томруун үйл явдлууд болон ялалтыг дагуулсан байдаг. Анхны ерөнхийлөгч Борис Ельцин олон талт бие хүн. Түүний араншингийн тухайд домог байдаг. Түүнийг мэддэг хэн бүхэн тэр эр зоригтой, тууштай тэмцэгч, багын найз нар нь болон түүний оюутан цагийн нөхөд нь түүнийг маш их илэн далангүй,  байнга эхэн нэгэнд туслах гэсэн сайхан сэтгэлтэй нэгэн байсан хэмээн дурсдаг.  Орос улсад түүний нэртэй холбоотой тод томруун үйл явдлууд, ялагдлууд бас азгүй тохиолдлууд ч гарч байв. 1991 оны 8-р сард гарсан хуйвалдаан, 1993 оны парламентыг тараасан явдал, 1998 оны санхүүгийн сүйрэл зэрэг нь Борис Ельцины үед гарсан юм. Гэхэд Ельцины үед ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан юм шүү.  Явцын дунд ард түмний амьдралын түвшин дээшилж, ард түмэн хоосон лангууг мартаж, тэд “хомсдол” гэдэг үгийг мартах болсон юм.  Улс төрчид Борис Ельцины үйл ажиллагааг өнөөдөр үнэлэхдээ хэрвээ этгээд дүр төрхтэй энэ удирдагчийн оронд өөр хүн байсан бол ийм сүйрлийг даван туулж чадахгүй л байсан болов уу гэж  байнга ярьцгаадаг юм шүү. Борис Ельцин ерөнхийлөгчийн сүүлчийн өдөр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ өөрийн ажилд үнэлэлт дүгнэлт хийж ийнхүү хэлж байжээ. “Ельцин ямарч замаар хамаагүй эрх барьж үлдэнэ гэж байхыг олон удаа сонсож байсан. Энэ бол огт худал юм. Надад та бүгдийн амьдралыг илүү сайн сайхан байлгахаас өөр чухал юм гэж үгүй. Та бүхний хүн бүрийг зовоож байгаа зүйл миний зүрхийг шаналгаж, нойр хулжиж шөнөжин та бүхний амьдралыг яавал илүү сайн болгох  вэ гэж би бодож байдаг. Би миний амьдралын гол зүйлийг хийсэн гэж үзэж байна: Орос улс хэзээ ч өнгөрсөндөө  буцаж очихгүй. Орос улс дандаа урагш хөгжих болно”. 1996 оны ерөнхийлөгчийн хоёрдахь сонгуулийн өмнө Орос улсын эдийн засаг дөнгөн данган нэг хөл дээрээ босч ирэхэд Борис Ельцин ингэж ярьж байв: ”Өнөөдөр надад бол сонголт үгүй. Харин маргааш байна“– гэж. Маргааш нь 1999 оны хамгийн сүүлийн өдөр гарлаа. Түүний ажлыг үргэлжлүүлхээр Владимир Путин гарч ирлээ. Путины ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаа нь маш их амаргүй үе байлаа – гэж “Үр ашигтай улс төрийн бодлого”  сангийн ерөнхий захирал Кирил Танаев хэлж байна. “Хэрвээ 90-ээд оны үед Орос улс нь сэргэж байсан бол, 2000-аад онд төр улс бэхжиж байсан юм. Эрх барих засгийн систем байгуулагдаж дуусан, түүнээс доошоо засаглал бий болж байв. Улс төдий нэр зүүсэн дөнгөж  байгуулагдсан төртэй бид бүх юмыг тэгээс эхэлж байсан. Гэхдээ утга учир, эрх дарх үгүй, систем нь тэнцвэрээ олоогүй, эмгэнэлт салан тусгаарлах үзэлтнүүдийн голомт бүрэн усдаагүй, эд бүхэн нь улс орны бүрэн бүтэн байдалд заналхийлж байв.  Эдгээр өдөөн хатгалгуудтай Путин тэмцэж, ялан дийлсэн юм”. Орос улсын хоёрдахь ерөнхийлөгч Төв Ази, Өмнөд Кавказад байр сууриа чангатгаж, улсынхаа нэр хүндийг дэлхийн түвшинд сэргээж чадсан юм. Энэ нь Путины хэлсэнчлэн тийм ч амар байгаагүй юм: “Энэ бүх найман жилийн туршид би яг л нэг боол мэт өглөөнөөс үдэш болтол ёстой нэг гүрдийсэн дээ”. Орос улсын гуравдахь ерөнхийлөгч Дмитрий Медведев маш хүнд бэрхшээлүүдтэй тулгарч байна. Түүний ерөнхийлөгчийн Тангараг өргөх ёслолоос хэдэн сарын дараа  Кавказад хурц зэвсэгт мөргөлдөөн болсон юм. Өмнөд Осетийн нутаг дэвсгэр рүү Гүржийн цэргүүд дайран орсон юм. Энэ тохиолдолд Орос улсын Ерөнхийлөгч улс төрчийн хувьд шийдвэрлэх алхамыг хийж чадсан гэж Кирил Танаев ярьж байна.  “Наймдугаар сарын үйл явдлууд дууссан нь Дмитрий Медведевын гавъяаных юм. Дараа нь тэр жилийн 9-р сард эхэлсэн бөгөөд одоо болтол үргэлжилж буй санхүүгийн  хямрал болов. Улс орны хүнд хэцүү үе үүдийг ардаа орохин ирээдүйг сайхнаар харах дүгнэлтүүд цухалзаж байна. Энэ нь зарчимын хувьд хамгийн чухал нөхцөл юм. Хэрвээ улс төрийн тухайд ярих  юм бол  эдийн засгийг бүтцийн хувьд шинэчлэх нь шаардалагтай юм гэж үзэх болсон. Энэ нь ойлгомжтой бөгөөд бодууштай юм. Тиймээс ерөнхийлөгч Медведевын үе нь улс орны хувьд бас чухал ач холбогдолтой юм”. Орос улсад нэг жилийн дараа ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Үүнтэй холбогдуулан: одоогийн  ерөнхийлөгч Дмитрий Медведев хоёр дахь удаагаа сонгуульд оролцох уу? Гэсэн асуудал өөрийн эрхгүй урган гарч байна. Дмитрий Медведев хараахан зуун хувийн хариулт өгөөгүй байна. “Би шинэ хугацааны сонгуульд оролцоно гэдгээ үгүйсгэхгүй ээ. Ойрын богино хугацаанд би шийдвэрээ гаргана гэж бодож байна. Энэ шийдвэр нь нийгмийн амьдралд болон одоо байгаа улс төрд илүү боломж олгосон бөгөөд хамгийн гол нь хүмүүсийн харилцаанд тулгуурласан маш “ухаалаг” шийдвэр байна гэж бодож байна. Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мөн үгүйсгээгүй байгаа. “Би ч, Дмитрий Анатольевич ч бидний аль нь ч сонгуульд оролцохыг үгйүсгэхгүй” – гэж ерөнхий сайд хэлсэн.  Бид одоогийн бодит байдлаас тухайн сонгуулийн үе хүртэл нөхцөл байдлаас болно. Мэдээж хэрэг ийм шийдвэрийг гаргасан байх ёстой л доо. Сонгууль хүртэл бараг жилийн хугацаа байна. 2012 соны сонгуульд оросын хоёр том улс төрчийн  оролцох явдал бол  юуны өмнө стратегийн асуудал юм. Жинхэндээ  бол улс орон хамгийн гол сонголтоо 20 жилийн өмнө Ардчилсан интситутын ерөнхийлөгчийг сонгох тэр үедээ хийсэн юм.