Орчин үеийн амьдралыг цөмийн эрчим хүчгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Нийгмийн өмнө АЦС-аас татгалзаж хэрхэвч болохгүй гэсэн зорилго тулгараад байна. Чернобыльд осол гарсны 25 жилийн ой гэдэг бол энэхүү сэдвийг эргэн харах бас нэгэн гунигтай шалтаг юм. Украины нийслэл Киевт Чернобылийн АЦС-ын ослын 25 жилд зориулсан олон улсын бага хурал болж өнгөрлөө. Энэхүү нэр хүндтэй дээд хэмжээний уулзалт нь эртнээс төлөвлөгдсөн байв. Дэлхий нийтээр ийм осол дахин хэзээ ч гарахгүй гэдэгт итгэж байлаа.  Японы “Фукусима-1”  АЦС-д гарсан осол нь харин бүр эсрэгээр харуулсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун бага хурал дээр хэлсэн үгэндээ: АЦС-ын тогоо нь байгалиас шалтгаалан ажилладаг нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудын нэг юм  гэсэн билээ. АЦСууд нь байгалийн сүйрлийн өмнө хүчгүй байсаар байх уу? Энэхүү асуудалд хариулахдаа тус арга хэмжээнд оролцогчид хамгийн гол асуудал болох хүний аюулгүй байдлын тухай ярьцгаасан юм. “Фукусима-1”-ийн үр дагаврын тухай ярихад хараахан эрт байна. Гэхдээ өнөөдөр гэхэд л Чернобылийн аймшигт сургамж нь зүгээр нэг өнгөрөөгүй юм. Энэ тухай Франц улсын ерөнхий сайд Франсуа Фийон ярьлаа. “Фукусима-1” дээр гарсан энэхүү осол нь биднийг 25 жилийн тэртээх үед авчираагүй. Үүний нотолгоо нь – Японы Засгийн Газраас иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг болон  станцын ажилтнуудыг хэт их цацраг идэвхитэй бүсэд байлгахгүйн төлөө байнгын хяналт тавьж буй ажлуудыг хурдан шуурхай хийж байсан. Японы нөхдүүдэд шаардлагатай шинжилгээ, судлагаа болон хамгаалах багаж хэрэгслүүд нь  олон улсын нэгдсэн тусламжаар  ирж байсныг тэмдэглэх нь зүйтэй юм. Дэлхий нийтээрээ Чернобыль, Фукусимад болсон  ослыг нэгдсэн нэг томъёогоор “АЦС-ын томоохон осол” гэж нэрлэсэн. Гэхдээ энэ хоёр ослыг хооронд нь харьцуулшгүй юм. Японы сүйрлийн улмаас агаарын цацраг идэвхит бохирдолт хэвийн хэмжээнээс 10 дахин их байсандаа ч биш юм. Гэхдээ энэхүү  техногенны осол нь техникийн дутуу хийгдсэн тооцоо, байгалийн нөхцөл байдлыг дутуу түүцсэн юунд хүргэж болохыг тод томруун харууллаа. Ийм томоохон ослын үр дагавартай Украин ч, Япон ч дан ганцаараа ажиллаж яасан барахгүй. “Цөмийн аюулгүй байдал нь хил хязгаар үгүй ”  – уриан дор Киевт гурав хоног хуралдсан бага хурал боллоо. Энэ хурал дээр донор орнууд  эвдэрсэн тогоог булшилахад зориулан чернобылийн хөтөлбөрт 550 сая евро олгохоор шийдвэрлэсэн юм. “Хэрвээ мөнгө цуглуулахад амар байсан гэж бодож байгаа бол энэ нь төөрөгдөл юм” гэж Украины ерөнхийлөгч Виктор Янукович хэлсэн. Гэхдээ зарим нэг улс орнуудын эдийн засгийн хүндрэл болон санхүүгийн хямралыг эс тооцвоос “Бунханы” санд мөнгө шилжүүлэхээс хэн ч татгалзаагүй юм. Чуулганы бас нэгэн уриа бол “Аюулгүй байдал бол бүхнээс илүү”. Цөмийн эрчим хүчний удирдагчид болох  Орос, АНУ, Франц улсууд – энх тайвны цөмийн эрчим хүчийг аюулгүй болгож болно гэж үзэж байна. Үүнтэй олон хүмүүс санал нэгтэй байна. МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкия Аманогийн үзэж буйгаар 2010 онд дэлхийн 60 гаруй орон өөрийн орондоо АЦС барьж байгуулах тухай мэдэгдээд байгаа аж.  Дэвшилд хүрэх замд байгалийн сүйрэл саад болохгүй ажээ. Гэхдээ энэ зам дээр бүгдэд хамаатай хатуу дүрмийг боловсруулах ёстой гэж Оросын шадар сайд Игорь Сечин үзэж байна. Ихэнхи орнуудад техногенны цацраг идэвхит бодисийн сүйрэл  нүүрлээд байгаа өнөө цагт олон улсын нэгдсэн чиг хандлага боловсруулах нэн шаардлагатай болоод байна. Улс АЦС-ын эрчим хүчийг ашигладаг улс   орнуудын  хариуцлагыг дээшлүүлэх, МАГАТЭ-гийн системийг боловсронгүй болгох, газар хөдлөлтийн аюултай бүсэд АЦС-ыг барьж байгуулахад  хатуу дүрэм журам боловсруулах, цөмийн ослын тухай мэдээллийн системийг шуурхай мэдээлэх болон шуурхай мэдрэмжийн механизмыг бэхжүүлэх зэрэг асуудлууд тавигдаж байна. Ирэх зун болох МАГАТЭ-гийн сайд нарын дээд хэмжээний уулзалтан дээр цөмийн аюулгүй байдлын  сэдэв нь чухлаар тавигдах болно.  Чернобыль, Фукусимагийн ослын үр дагаварууд нь нилээд хугацаанд дэлхий нийтийн хэлэлцэх тулгамдсан асуудлын нэг болон тавигдсаар байх болно.