Ливийн талаар гаргасан НҮБ-ийн АЗ-ийн тогтоолыг хатуу мөрдөхийг Орос улс шаардаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг энэ сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талыг баримтлаж, энэ улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцох явдлыг гаргуулахгүй байх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай Москвад уулзахдаа энэ байр сууриа баталлаа. Ливи улсын байдлын хөгжлийн замын сонголтыг ард түмэн нь хийх ёстой, харин энэ улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс цэргийн хүч хэрэглэн оролцох нь  НҮБ-ийн тогтоолын үг үсэг, үзэл санаанд тохирохгүй байна. Энэ байр суурийг БРИКС-ийн орнууд хуваалцаж байгаа бөгөөд хятадын Санья хотод болсон сүүлчийн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан тусгай тунхаглалдаа баталгаажуулж өгсөн билээ. Орос улс олон улсын аюулгүй байдлыг хангах асуудлаар НҮБ-ийг цаашид ч дэмжих бөгөөд энэ байгууллагыг энхийн хөгжлийн гол институт гэж үздэг гэж  Д.Медведев, Пан Ги Мунд хандан хэллээ. Д.Медведев, НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга хоёрын уулзалтын дүнг Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тайлбарлахдаа. Тус байгууллагын дүрмийг хатуу баримтлах үндсэн дээр түүний үйл ажиллагааны эрх зүйн эхлэлийг бэхжүүлэхэд болон НҮБ-ийг дэмжиж байгаа хөдлөшгүй байр сууриа ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн. Мандатын үг үсэг, өгүүлбэр бүрийг маш тодорхой бичих, ялангуяа хүч хэрэглэх асуудлыг хөндөж байгаа тохиолдолд НҮБ-аас гаргаж байгаа мандатыг маш нарийн мөрдөх асуудлыг бид хэлэлцсэн. Мэдээж хэрэг НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, Орос улсын ерөнхийлөгч хоёр Ливийн байдлыг нухацтай хэлэлцсэн билээ. Ливид явуулах Барууны орнуудын газрын ажиллагааг эхлэх нь ойрын үеийн асуудал билээ. Хүмүүнлэгийн тусламжийн цувааны аюулгүй байдлыг хангах цэргийн ажиллагаанд эвсэл бэлдэж байна гэж Францийн ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Кристин Фаж мэдэгдсэн юм. Ливийн босогчдын байгуулсан Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалилийн хүсэлтээр үүнийг хийж байгаа гэж Фаж хэлжээ. Тэгэхлээр Барууны орнууд Ливийн зөвхөн агаарын орон зайтай ч биш газрын байдалтай нь “танилцахаар” хатуу шийдсэн бололтой. Түрүүчийн орнуудад халдан довтлож байсан туршлагаас харахад энэ орны ард түмний хувьд хамгийн адгийн хор уршигтай болно. Газар дээрх байлдааны ажиллагааны болзошгүй хугацааны талаар Оросын ШУА-ийн Ойрхи болон Дундад Дорнодын хүрээлэнгийн шинжээч Владимир Сотников ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж ярьсан юм. Хамгийн багаар бодоход долоо хоног л байгаа бол уу. Газрын дээрх ажиллагаанд АНУ “ногоон гэрэл” өгөх алхам хийхгүй. Америкийн цэргийнхэн болон баруун европын холбоотнуудтай хамт босогчдыг дэмжиж газрын ажиллагааг явуулах гэсэн арабын орнуудын цэргийнхний хооронд санал зөрөлдөөн гарах нь асуудлыг улам хүндрүүлнэ. Америкчууд эцсээ хүртэл хойш нь татна. Харин баруун европын орнууд хэрхэн аашлахыг таамаглахад үнэхээр хэцүү гэлээ. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал Виталий Наумкин арай болгоомжтой үнэлгээ өгч байна. Хязгаарлагдмал хэмжээний газрын дээрх ажиллагаа үнэн чанартаа аль хэдийн эхэлсэн шүү дээ. Харин одоо бүрэн хэмжээний газрын дээрх ажиллагаа явуулах боломж байхгүй учир нь үүний тулд НҮБ-ийн зөвшөөрөл хэрэгтэй. Ийм тогтоол одоохондоо байхгүй. Миний бодлоор тогтоолын төлөө саналаа өгөхөд бэлэн бус байгаа гэж тэр ярилаа. Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Барууны орнуудыг хуурай замын ажиллгаа явуулахаас татгалзахыг уриаллаа. Иймэрхүү алхам нь маш эрсдэлтэй урьдчилан харахын аргагүй хор уршигтай байдаг гэж тэр хэллээ. “Дэглэмийг нислэггүй бүсээр хазаарлаж, энгийн иргэдийг хамгаалах тухай заасан мандатын хүрээнээс халихгүй, НҮБ-ийн АЗ-ийн тогтоолыг хатуу удирдлага болгон ажиллахыг бүгдэд уриалж байна гэж” сайд тэмдэглэсэн байна. Их Британ, Франц, Итал улсууд ливийн сөрөг хүчинд туслуулахаар өөрийн зөвлөхүүдээ явуулахад бэлэн байна гэж зарласнаас хойш нэг хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийсэн юм. Энэ армийн офицерууд нь байлдааны ажиллагаанд оролцохгүй бөгөөд зүгээр л ливичүүдийг ар талын хангамж болон тагнуулын ажилд сургах юм гэж европын орнуудын нийслэлд ятгасаар байна. Энэ нь үнэн хэрэг дээрээ тус улсын иргэний дайнд сөрөг хүчний талд байлдана гэсэн үг билээ. Ингэснээр НҮБ-ийн мандатыг бүдүүлгээр зөрчих болно.