Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех огцрох саналыг хүлээн авлаа гэж Би-Би-Си мэдээлж байна. Персийн булангийн арабын шашинтнуудын боловсруулсан төлөвлөгөөг тэрээр хүлээн авчээ. Уг баримт бичгээр Салех нь сөрөг хүчнийхэнтэй түүнд халдашгүй батлагаа олгох гэрээ хийсний нэг сарын дараа ерөнхийлөгчийн эрх үүргийг дэд ерөнхийлөгчид шилжүүлэх юм байна. Түүнчлэн тэр сөрөг хүчнийхний удирдагчийг шилжилтийн үеийн ЗГ- ын тэргүүнээр томилон,  улмаар тэр нь ерөнхийлөгчийн сонгуулийн ажлыг  бэлтгэн явуулах ажээ.