Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Москвагийн болон Бүх- Оросын Үнэналдартны шашны  тэргүүн, хамба лам Кирилд Улаан өндөгний баярын мэнд хүргэв. Христийн мэндэлсэний энэхүү баяр нь амьдралын баяр баясгалан, сэтгэл санааны шинэчлэлийг бэлэгдэн дэлхийн үнэн алдартны шашинтнуудыг нэгтгэдэг юм гэж ерөнхийлөгч Медведев цохон тэмдэглэв. Тэрээр хамба лам Кирилийн улсын болон  Оросын үнэн алдартны шашны сүмийн  харилцан үйл ажиллагааны хөгжилд оруулж буй тодорхой хувь  нэмрийг үнэлж, үр өгөөжтэй хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.