Ерөнхий сайд Владимир Путин Төрийн Думд тавьсан  2010 оны ЗГ-ын хийсэн ажлын тайлангийнхаа дүнгээр дараа хэдэн даалгаварт гарын үсэг зурав. ЗГ-ын сайтан дээр эдгээр даалгавар тавигдсан байна. Энэхүү 12 даалгаварт эх орны үйлдвэрлэгчдэд зориулан худалдааны сүлжээ бий болгоход хууль зүйн  асуудлыг боловсронгүй болгох, музейн, номын сангийн  бага цалинтай ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмээр болон тээврийн хэрэгслээр хангах зэрэг асуудлууд хөндөгджээ. Түүнчлэн ординатур, интер зэрэглэлийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн цалинг хоёр дахин нэмэгдүүлж, батлан хамгаалалтын захиалга, улсын батлан хамгаалалтын захиалгын тухай хуулийг боловсронгүй болгохын зэрэгцээ улсын дэмжлэгтэй батлан хамгаалахын аж үйлдвэрийн цогцолборын болоод бусад асуудлуудыг анхаарахад чиглэгджээ.