Ливийн асуудлаар гаргасан тогтоолын хэрэгжилтийг НҮБ-ын АЗ хянах ёстой гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Берлинд болсон  Орос-НАТО-гийн Зөвлөлийн хуралдааны дараа мэдэгдлээ . Түүний үзэж буйгаар Тогтоолоор заасан үйл ажиллагаа нь түүний зорилгын хүрээнээс халихгүй байхыг НҮБ-ын АЗ хянах ёстой аж. “Энэхүү тогтоолыг  хуурай замын ажиллагаанд ашиглаж  болох мэт яриа гарч байна, гэхдээ НҮБ-ын АЗ үүнд зөвшөөрөл өгөөгүй” гэж Лавров тэмдэглэв. Тэрээр ливийн мөргөлдөөнийг зохицуулахад бүс нутгийн орнууд чухал үүрэгтэй гэж үзэж байгаа аж. 3-р сарын 19-нд АНУ, Их Британь, Франц  болон бусад орнуудын Агаарын цэргийн хүчнийхэн НҮБ-ын АЗ-ийн Ливид зэвсэг нийлүүлэхийг хориглосон нэрийдлээр ливийн энгийн ардуудыг Муаммар Каддафийн цэргүүдээс хамгаалах зорилгоор агаарын нислэггүй бүс байгуулсан юм.