Японд 4-р сарын 16-нд 5,9 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Түүний голомт нь Тотиги дүүрэгт болжээ. Үндэсний цаг уурын албанаас эхлээд цунами болно гэж зарласан боловч, хэсэг хугацаа өнгөрсний дараа түгшүүрийг болиулсан байна. Бас нэгэн 5,8 баллтай хүчтэй газар хөдлөлт мөн өдөр Хонсю арлын Канто бүсэд болсон гэж АНУ-ын Геологийн албаны сайт дээр нийтэлжээ. Энэхүү газар хөдлөлтийн голомт нь Токиогоос хойд хэсэгт 83 км зайд орон нутгийн цагаар 11.19 минутад болсон бөгөөд 20 км-ийн гүнд болсныг газар хөдөлтийг судлах төв тогтоожээ.