АНУ Орос улсыг ДХБ-д элсэхэд сонирхож байна. Энэ нь  Орос улсын эдийн засгийг илүү тунгалаг, бат бэх болгох ажээ. Ийм мэдэгдэлийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Оросын асуудлаарх ерөнхий зөвлөх Майкл Макфол хийжээ. Энэхүү алхамын бүхий л эерэг талуудыг Америкийн Засаг захиргаа Конгрессийн өмнө тайлбарлахаар төлөвлөж байна гэж Цагаан Ордны төлөөлөгч тэмдэглэв. Нөгөөтэйгүүр АНУ нь ОХУ-ыг ДХБ-д элсэх асуудлаар Москва Тбилисийн хооронд зуучлахаас санаатайгаар татгалзаж байгаа аж. Үүнийг 4-р сарын 15-нд Вашингтонд Майкл Макфо нотоллоо. Тэрээр Вашингтон нь энэ асуудлыг улстөржүүлж, үүгээр далимдуулан өөр асуудлыг шийдэх оролдлогын эсрэг байна гэв. Ингэхдээ Макфол энэхүү асуудлыг ерөнхийлөгч өөрийн биеээр хөөцөлдсөн гэдгийг сануулав. Орос улсыг ДХБ-д элсэхэд Гүрж улс эрс татгалзаж байгаа бөгөөд, орос-абхазын хил дээр өөрийн гаалийн ажилтнуудыг оруулахыг шаардаж байгаа юм. Үүний өмнө Оросын шадар сайд, Сангийн сайд Алексей Кудрин Москва  ДХБ-д элсэх ажлаа энэ зунаас эхлэхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн юм