Орос улсад хамгийн гэгээлэг Христийн шашны гол баяр – Христийн мэндэлсэний баярыг өргөн тэмдэглэж байна. Москвагийн болон Бүх-Оросын Үнэналдартны шашны хамба лам Кирилл урьд шөнө Аврагч Христийн сүмд хамгийн гол хүндэтгэлийн мөргөл уншлаа. Улаан өндөгний баярын энэхүү илгээлтэнд Сүмийн тэргүүн бүх хүмүүсийг ирээдүйдээ итгэлтэй байхыг уриалаад яагаад гэвэл “Улаан өндөгний энэхүү баяр бол үхлийг ялсан баяр бөгөөд Христийн үхлээс амилсан нь бидний буян юм” гэв. Бурхны баярын мөргөл нь Орос улсын үнэн алдартны шашны бүх сүмүүдэд болж байна, эдүүгээ дэлхийд 30 гаруй мянган сүм тоологддог байна. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев үнэналдартны шашинтнуудад баяр хүргэхийн зэрэгцээ Улаан өндөгний баяр тэмдэглэж буй бүх хүмүүст Христийн мэндэлсэний  гэгээн баярын мэндийг хүргэв. Медведев цааш тэмдэглэхдээ: улаан өндөгний баярын арга хэмжээнүүд нь үнэн алдартны шашны оюун санааны үнэт зүйлс, оросын ард түмний олон зуун жилийн уламжлал ёс заншилд хандуулахын зэрэгцээ өнөөдөр оросын ард түмний нэгдмэл суурь болж байна. “Оросын нийгэмийн бүтээн байгуулах чухал үүрэг болон олон үндэстнүүдийн, шашин хоорондын зөвшилцөөнд Оросын Үнэн алдартны шашин их үүрэг гүйцэтгэж байна” гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Улаан өндөгний баяр нь жил бүр од гаригийн байршилаас болж тухайн жил өөр, өөр өдөр тэмдэглэгддэг байна.  Эхэндээ   Христийн шашинтнууд энэ баярыг долоо хоног тутамд тэмдэглэж байжээ.  II зуунаас эхлэн жил бүр тэмдэглэх болжээ. Энэ жил зүүний болон барууны  улаан өндөгний  баярын арга хэмжээ нь 4-р сарын 24-ний өдөр буюу нэг өдөр таарчээ. Тиймээс дэлхий дахи наараа Христийн мэндэлсэний өдрийг тэмдэглэж байна. Сүүлийн явуулсан судалгааны дүнгээс үзэхэд 2011 онд оросын иргэдийн  90 орчим  хувь нь тэмдэглэж байгаа ажээ.

Гэрэл зураг