Үнэн алдартны Улаан өндөгний баярын өмнө бараг 2000 жилийн турш ямар нэгэн шидэт аргаар асдаг Ариун галыг өнөөдөр Иерусалимын Христос бурханы дахин амьдарсан сүмээс ОУ-ын гол сүм Аврагч Христосын сүмд Улаан өндөгний баярын мөргөл эхлэхийн өмнө авч ирнэ. Иерусалимд Христос бурхан дахин амьдарсан ням гаригийн өмнө Ариун гал өөрөө асдаг нууцийг одоо болтол хэн ч тайлаагүй байна. Энэ гайхамшгийг нүдээрээ үзэхийн тулд жил бүр олон арван мянган мөргөлчид Ариун газрыг зорьдог юм. Энэ жил христос шашны бүх урсгалууд Улаан өндөгний баярыг нэг өдөр тэмдэглэж байгаа болохоор Агуу баасан гаригийн орой Бурхан багшийн шарилын сүмд олон мянган хүмүүс цугларсан байна. Аян хийх ёслол Агуу бямба гаригийн өглөө эрт эхлэх ба олон цаг үргэлжилдэг юм. Харин шөнө нь бүх лаа унтардаг байна.Үд дунд хонхнууд сайн сайхны билигдлээр дуугардаг ба баяр ёслолын аян эхэлдэг юм. Дотор нь 10 мянган хүн багтдаг энэ сүмд болон эргэн тойронд нь сүсэгтнүүд завсарлагагүйгээр мөргөдөг байна. Бурхан багшийн шарил байгаа Кувуклинээс галын дөл харагдаж эхлэхэд баярын уухай хангинана. Гайхамшиг биелэгдлээ гэж хүмүүс бие биедээ баяр хүргэдэг байна. Христийн шарил дээр гал шидэт аргаар асахгүй тэр жил ертөнц сөнөнө гэж номд заасан байдаг байна. Нэгэнт гал ассан учир хүмүүс баярлан бахдаж байгаа нь тэр гэнээ. Андрей Первозванныйн оросын сангийн буянгаар 2003 оноос эхлэн Ариун галыг  оросын сүсэгтнүүд нүдээрээ үзэх боломжтой болсон юм. Орос улсын иргэн санаачилсан “Иерусалимд энхийг хүсээч” гэдэг олон улсын хөтөлбөрийн хүрээнд христосын ариун гэгээн зүйлийг авч ирж байгаа юм гэж  Андрей Первозванныйн оросын сангийн дэд ерөнхийлөгч Михаил Яковлев ОДХ радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ: « Манай сангийн зохион байгуулагчид анх удаа Иерусалимд очсны дараа энэ санаа төрсөн юм. Гэнэтхэн Сүмийн хааны хаалганы дээр тэд нэгэн бичлэгийг олж харсан байна. Тэнд маш харанхуй байсан ба зөвхөн гэрэлтсэн “Иерусалимд энхийг хүсээч” гэсэн үгнүүд л харагдаж байсан байна. Энэ бичлгийг харсны дараа тэдний толгойд олон улсын хөтөлбөр байгуулья гэсэн санаа төрсөн байна. Тэр тусмаа тэр үед палестинчуудын интифада бослого эхлээд байсан юм. Их л тайван байсан. Миний бодлоор манай хөтөлбөр л Ариун газар шороон дээр байдлыг тогворжуулахад тус болсон байх» гэлээ. Иисус Христосыг оршуулсан газраас Ариун галыг анх удаа 900 жилийн өмнө Даниил лам ОУ-д хүргэж ирснийг сайн мэдэх байхаа. Тэрээр Ариун газрыг хүртэл явган явсан оросын анхны мөргөлчин бөгөөд явсан газрынхаа тухай замын тодорхой тэмдэглэл хөтөлсөн байна. Ариун галыг ОУ-д авчрах уламжлал өнөөдөр сэргэсэн нь маш чухал юм гэж Михаил Яковлев ярьж байна: «Бид анхны бурханы мөргөлчдийн замаар замнаад зогсоогүй, эртний уламжлалын мөрөөр замнасан билээ. Ариун газар дээр үнэн алдартны шашны уламжлалаас сурах гэж тэр үед хэн ч мэдэхгүй, шинэ залуу Киевийн Орос улсаас явж байсан манай анхны ардын дипломатуудын христос шашинтнуудын агуу их хөдөлгөөнийг мэдэрч байна. Энэ эртний уламжлалыг сэргээж, давтах хүсэл мөрөөдөлдөө бид хөтлөгдөж байна» гэж тэр хэллээ. Ариун гал өөрөө ассаны дараа иерусалимын хамба Феофил орон нутгийн үнэн алдартны сүмүүд болон  Андрей Первозванныйн оросын сангийн төлөөлөгчидөд ариун галын хэсгийг дамжуулж өгдөг юм. Ариун галыг тусгай капсулд хийж Москвагийн Аврагч Хритосын сүмд авч ирдэг бөгөөд ОУ-ын болон гадаадын бүх үнэн алдартны сүм хийдүүдэд тараадаг байна. Манай сан ариун галаа зөвхөн үнэн алдартнуудтай хуваалцаад зогсохгүй католикуудад бүр Итал улс руу явуулдаг гэж Михаил Яковлев ярьж байна: « Үнэн алдартны Улаан өндөгний баяр хоёр жил дараалан католикуудтай давхцаж байна. Ийм учраас үнэн алдартны сүмд энэ галыг харахын тулд католик шашинтнууд ч ирж байна. Григориан, юлианы гэж хуанли хуваагдсан 16-р зууныг хүртэл Ариун галыг католикууд ч шүтдэг байсан юм. Гал асаах билигдлийн чанартай хэргэм зэрэг тэдэнд одоо болтол байдаг билээ» гэж хэлсэн. Ариун гал гэдэг бол манай христос шашны амьд гэрч, нүглээ наминчлах билиг тэмдэг билээ. Тийм учраас энэ Ариун гал ОУ-ын болоод ойрын болон алсын гадаад орнуудын сүм хийдүүдэд асах ёстой. Иерусалимд ирж байгаа сүсэгтнүүд болон Ариун галыг гэр орондоо аваачих гэж мэрийж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаад бид баяртай байна гэж Андрей Первозванныйн оросын сангийн төлөөлөгч төгсгөлд нь тэмдэглэлээ.     

Гэрэл зураг