Мароккагийн Фес хотод болж байгаа Олон улсын талбайн теннисийн хагас шигшээд орос эмэгтэй Динара Сафина шалгарч үлдлээ. Тэрээр өөрийн нутгийн Анастасия Пивовароваг хожсон байна. Одоо Сафина италын Альберта Бриантатай тоглоно.Ийм маягийн тэмцээний хагас шигшээд орос эмэгтэй бүтэн хагас жилийн өмнө гарч байсан юм. Тэр үед тэрээр дэлхийн рейтингийн 1-р байрыг эзлэж байсан ба нуруу нь гэмтсэн учир уг байраа алдсан юм. Энэ удаагийн тэмцээний шагналын сан нь 220 мянган доллар юм.