Энэтхэг улсын ТЦХ-ний байлдааны 5 хөлөг онгоцны бүрэлдхүүнтэй отряд 4-р сарын 18-нд Владивостокт найрамдалт айлчлалаар Владивостокт ирсэн бөгөөд өнөөдөр Приморьегоос гарч Филиппин улсыг зорилоо. Энэтхэгийн далайчид тус хотод байх хугацаандаа ОУ-ын Номхон далайн флотын удирдлагтай уулзаж Дэлхийн 2-р дайны үед амь үрэгдсэн зөвлөлтийн далайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн байна. Хотын офицеруудын ордонд хоёр орны цэргийн найрал хөгжимчид концерт тоглож, цэнгэлдэх хүрээлэнд нь хөл бөмбөгийн нөхөрсөг тоглолт болжээ. Энэ айлчлалын үеэр хотын хэдэн мянган оршин суугчид энэтхэгийн хөлөг дээр гарч үзсэн байна.