Муаммар Каддафигийн цэргүүд, босогчидтой хэдэн долоо хоног байлдаж байгаа Мисурата хотыг орхих тушаал авсан бололтой. Сөрөг хүчнийхэн олзлогдсон цэргээс ийм мэдээлэл авсан гэж Рейтер агентлаг уламжиллаа. НАТО-гийн бөмбөгдөлтөөс болж Каддафигийн цэргүүд Мисуратагаас гарч магадгүй гэхдээ босогчдыг нутгийн омгийнхон эсэргүүцэх болно гэж Ливийн ГХЯ урьд нь мэдээллэж байсан юм. Хоёрдугаар сарын дунд үеэс Ливид Каддафиг төрийн эрхээс зайлуулах шаардлага тавьсан жагсаал цуглаан болсон бөгөөд сүүлдээ зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан юм. НҮБ-ийн АЗ, 3-р сарын 17-нд гадаадын цэргийнхний оролцоог нээсэн Ливи улсын агаарт нислэгггүй бүс бий болгох тухай тогтоолыг баталсан юм. Хоёр өдрийн дараа цэргийн ажиллагаа эхэлсэн бөгөөд харин 3-р сарын 31-нээс энэ кампанит ажиллагааны удирдлагыг НАТО-д шилжүүлсэн байна.