Узбекситаны ерөнхийлөгч Ислам Каримовын Хятадад хийсэн айлчлалын явцад хоёр оронд харилцан ашигтай  хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зүржээ. Хятадаас Ташкентад 1,5 тэрбум долларын томоохон зээл олгох юм. Бээжин өөртөд нь чухал төрлийн бараа таваар Узбекистанаас авахаар тохиролцов. Мөн Ташкент Туркмени-Узбекистан-Казахстан-Хятад  хийн хоолойн Узбекистанд ногдосон хэсгийн 3 дахь ээлжийг барьж дуусгах баталгаа өгсөн байна. Төв Азийг олонхи улс төр судлаач  тайван бус нутаг хэмээн үзсээр байна. Афганистанаас холгуй орших явдал, зарим дэглэмийн тогтворгуй байдал, лалын хэт даврагч үзэл гаарах хүчин зуйл, нутаг дэвсгэрийн маргаантай асуудал, Төв Азийн орнуудын санал  ус ашиглах асуудлаар зөрчсөн хэрэг бус нутгийн байдлыг тогтворгүй болгож байна. Тев Азид бус нутгийн хамтын ажиллагаа урагш ахихгуй  байна. Мөргөлдөөн үүсч болзошгүй гэж Дэлхийн банкны саяханы судалдаанд өгүүлжээ. Гэсэн ч Хятад бус нутгийн байдал тогтворгүй болохоос эмээхгүй байна.Хятад улс Төв Азийн орнуудтай улам  идэвхтэй хамтран ажиллаж байна. Эдийн засгийн ашиг сонирхол Хятадын бус нутгийн дипломат ажиллагаанд зонхилж байгааг Ислам Каримовын төрийн айлчлал амжилттай болсон явдал нотлон харуулсан гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн  орлогч захирал Сергей Лузянин үзэж байна. Тэгэхдээ Хятад бус нутгийн гүрэн улсуудын өрсөлдөөнөөр завших тохиолдол гардаг. «Талууд харилцааг тал бүрээр хөгжүүлэхийн тулд Хамтын ажиллагааны хороог дээд хэмжээнд байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. Миний бодоход энэ нь Каримовын санаачилга юм. Тэрээр Хятадтай харилцааг илүү өндөр тувшинд гаргаж, өөрий нь өрсөлдөгч Казахстанаас түрүүлэхийг оролдож байна. Казахстан Хятадтай  улс төр, эдийн засаг, нефть хийн салбарт   хамтран ажиллах талаар Узбекистанаас түрүүлж байна. Бус доторхи өрсөлдөөн Ташкент,Бээжингийн хоорондын харилцаанд нөлөөлж байна» гэж Сергей Лузянин хэллээ. Хөвөн,баяжмал уран, өнгөт төмөрлөг,газрын ховор элемент, эрдэс бордо зэрэг стратегийн ач холбогдолтой  бараа таваарыг Хятадад цаашид илүү их хэмжээгээр нийлүүлэх нь чухлыг Ислам Каримовын айлчлалын үеэр онцложээ. Ташкент нефть хийн салбарт ч өөрийн ажиллагаа явуулж байна. Узбекистаны ерөнхийлөгч улс орныхоо өмнөд хэсэгт нуурс ус төрөгч нөөцийг эзэмших, хайгуулын ажил хийхийг хятадын компаниудад  санаачлав. Мен Ташкент Бээжин хоёр Тев Азийн байдлыг тогтвортой болгож, хөгжлий нь урьдчилан харах боломжтой болгохыг харилцан сонирхож байна. Талууд  хэт даврагч үзэл, терроризм, салан тусгаарлах бодлоготой хамтран тэмцэх төлөвлөгөөтэй байна. «НУБ болон олон улсын өөр улс төр, санхуугийн байгууллагуудын  хүрээнд оновчтой хамтран ажиллаж байгаадаа сэтгэл ханамжтай байна» гэж Узбекистан, Хятадын терийн тэргүүн нарын хамтрасан тунхаглалд өгүүлжээ. Түүнээс гадна Каримов Ху Зиньтао нар ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллахыг чухал ач холбогдолтойд үзэж байгаагаа тэмдэглэв.