Удахгүй оросын иргэд өөр бүх баримт бичгийг сольж мэдэх иж бүрэн электрон карттай болно. 1-рт иж бүрэн карт хувь хүний үнэмлэх болох юм. 2-рт эмнэлгийн даатгах баримт бичиг, оюутны үнэмлэх, зорчих билет зэргийг сольно. Үүнээс гадна иж бүрэн картаар төрийн ба захиргааны үйлчилгээний төлбөрийг төлж болно.  Хэд хэдэн баримт бичгийг нэгтгэж нэгэн баримт бичиг болгосныг иргэд зохих ёсоор үнэлнэ гэж шинжээчид үзэж байна. Картын тусламжтайгаар төрийн үйлчилгээ авах боломж оросын иргэдэд таалагдах байх. Энэ нь иргэдийг албан байгууллагад очиж, ээлжлэн зогсож, түшмэдтэй харилцахаас анигжруулна. Түүнээс гадна тус карт төлбөрийн хэрэгсэл болно. Банкны өрийн картын нэгэн адил  бараа таваар, үйлчилгээний төлбөр төлж болно. Ингээд иж бүрэн карт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж,маш олон баримт бичгийг сольж төдийгүй банкны «хуванцар» картын уургийг гүйцэтгэнэ. Иргэн банк ба төлбөрийн системийг өөрөө сонгож авна. Иж бүрэн электрон картыг нэвтрүүлэх нь  Орост үндэсний төлбөрийн системийг байгуулах замаар хийсэн чухал алхам болно гэж шинжээчид узэж байна. Ундэсний системийг байгуулснаар манай оронд бэлэн мөнгөний эргэлт багасаж, хувь хүн ба хуулийн этгээдийн хоорондын тооцоолт ил тод болж, санхуугийн эргэлзээтэй ажиллагаанд хяналт амархан тавих юм. Төлбөрийн нэгдсэн систем бол мэдээжээр сайн санал юм. Гэвч зах зээл уунд бэлэн  байгаа эсэх нь тодорхой биш байна гэж зарим шинжээчид тэмдэглэв. Зах зээл дэвшилт шинэ зуйлд технологи буюу сэтгэл зуйн талаар бэлэн бус байсан ч шинэ бодит байдалд шуурхай тохирвол зохино. Учир нь иж бүрэн электрон картыг оросын иргэдэд бүр ирэх оны 1-р сарын нэгнээс олгож эхлэх юм.