Афганистан улсын зүүн хойд нутгийн Кундуз мужид НАТО-гийн олон улсын хүчин  “Узбекстанын лалын хөдөлгөөний ” тэргүүнийг баривчиллаа. Түүний нэрийг одоохондоо мэдээлэхгүй байна. Лалын энэ тэргүүн Пакистан дахь байгууллагын удирдлага болон Афганистан дахь “Талибан” хөдөлгөөний дайнчдын холбогч нь болж байсан байна. Тэрээр үймээн дэгдээгчдийг дасгал сургуулилтын лагер руу явуулдаг, хоёр улсад явуулж байгаа ажиллагаануудыг удирддаг мөн амиан золиослогчтой алан хядах ажиллагааг зохицуулдаг байжээ.