Тус улсын эсэргүүцэгчдийн шаардлагыг сонсож, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг сирийн тэргүүн Башар Асадад АНУ уриалж байна гэж америкийн ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Дэлхийн томоохон мэдээлэлийн агентлагуудын мэдээлснээр сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагаанд бүх Сири улс даяар хэдэн арван мянган хүн оролцсон байна. Сирийн аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдын эсрэг галт зэвсэг болон нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Хүмүүс амь насаа алдсан байна. Эсэргүүцлийн жагсаал олныг хамарсан гэсэн мэдээг сирийн ХМХ-үүд няцаасан байна.